x

Тэгш, хүртээмжтэй боловсролын төлөөх сайн санаачилга, сайн үр дүн бүхэн Улаанбаатар хотын иргэн нэг бүрт тусыг өгч, гэрлийг түгээх болтугай!

Хотын дарга Д.Сумъяабазар Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэлээ.

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг эхчүүд, багш ажилчид аа,

Та бүхэндээ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурах их үйл хэрэг болоод сурган хүмүүжүүлэх гэгээн их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Гэрэлт ирээдүй, алс хэтийн итгэл найдвар, өмөг түшиг болсон Та бүхний баяр талархал, амжилт ололт, хүүхэд багачуудын инээд хөөр, оюутан залуусын хүсэл тэмүүлэл бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн тулгуур багана, оюун ухааны охь ундарга, боловсрол мэдлэгийн алсын хараа юм.

Иймд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх бодлого болоод түүний хэрэгжилт ямагт Улаанбаатар хотын иргэн Таны төлөө, Улаанбаатар хотыг сурч мэдэхээр зорин ирж буй оюутан залуусын төлөө, аав ээжийнхээ гараас эрдмийн өргөө руу чавхдан гүйлдэж буй хүүхэд багачуудын төлөө, иргэн нэг бүрийн төлөө зориулагдах учиртай. Энэ бол Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх зорилтыг хангах, үр дүнд хүрэх эрхэм зорилгын үндсэн гол чиг шугам, үүрэг хариуцлагын газрын зураг юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 2022-2023 онд шилжих хичээлийн шинэ жилээр сургуулийн өмнөх боловсролын 679 байгууллагад 150 мянга гаруй хүүхэд, ерөнхий боловсролын 290 сургуульд 360 мянга орчим хүүхэд суралцаж байна. Нийслэлд 51 сургууль, 93 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, нэг дотуур байр буюу нийтдээ 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 2022 онд хоёр сургууль, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 13 цэцэрлэгийн барилга буюу нийтдээ 16 барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын цэцэрлэгийн орны тоог 2810-аар, сургуулийн суудлын тоог 960-аар нэмэгдүүллээ.

Мөн энэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод хийгдсэн нэг том шинэчлэл бол төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах замаар цэцэрлэгийн бүртгэлийн сугалааг бүрэн халсан явдал юм. Үүний төлөө Засгийн газар, нийслэлийн удирдлага нэгэн зорилгоор хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрч чадлаа.

Энэ бол эцэг эх, хүүхэд багачууд Та бидний нэгэн зорилгот хамтын ажиллагааны үр дүн юм.

​Эцэст нь, нэгэн зүйлийг онцлон тэмдэглэе. 2022-2023 оны хичээлийн шинэ жил бол бид бүхний хувьд төдийгүй хүүхэд багачууд, оюутан залуус, багш ажилтан ажиллагсад, эцэг эхчүүд хэн бүхний хувьд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хөл хоригдож, сурч боловсрох эрхээ хасуулсан таагүй цаг хугацааны дараах сэтгэлийн, боловсролын эдгэрэл хайсан он жилийн эхлэл юм. Иймд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, эмч, эмнэлгийн байгууллагын заавар зөвлөгөөг ягштал биелүүлэн суралцахыг Та бүхнээсээ хүсье. Тэгш, хүртээмжтэй боловсролын төлөөх сайн санаачилга, сайн үр дүн бүхэн Улаанбаатар хотын иргэн нэг бүрт тусыг өгч, гэрлийг түгээх болтугай.

Эрдмийг дээдэлж, тэгш боловсролыг баталгаажуулсан Шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хамтдаа хичээцгээе.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 4 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 47 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 57 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 10 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 20 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 31 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 34 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top