x

Шинээр авсан 25 автобус есдүгээр сарын 5-наас сурагчдад үйлчилнэ

Сургуулийн бүсэд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, суралцагч гэр сургуулийн хооронд үнэ төлбөргүй зорчих “Сургуулийн автобус” төслийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй.

Уг төслийн хүрээнд 75 хүүхдийн автобусыг НЗДТГ, “Моннис” ХХК-тай гэрээ байгуулсан ба 25 автобус ирсэн, 50 автобус хүлээгдэж байна. Иймд үлдсэн 50 автобус нийлүүлэх хүртэлх хугацаанд 24 автобусыг 24 чиглэлд есдүгээр сарын 5-ны өдрөөс явуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

Нэг автобусыг Багахангай дүүрэгт хуваарилсан бөгөөд алслагдсан хорооноос дүүргийн төвийн сургууль руу зорчдог сурагчдыг зөөх юм.

Төвийн дүүргүүдийн тухайд түгжрэлд нөлөө бүхий сургуулийн сурагчдыг автобусаар зөөдөг. Ингэхдээ ойролцоо байршилтай сургуулийн сурагчдад хамтад нь үйлчилдэг онцлогтой. Жишээлбэл, 84, 21, 111 дүгээр сургууль, 23, 24 дүгээр сургууль, 5, 50 дугаар сургуул, 1, 45 дугаар сургуулийн сурагчдыг хамтад нь хүргэдэг ажээ.

Автобусны маршрутыг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас баталдаг бөгөөд нийтдээ 56 сургуулийг багтаасан 61 чиглэлийг гаргаад буй юм.

Нийслэлийн хэмжээнд цөөнгүй сургууль өөрийн өмчлөлийн болон түрээсийн автобусаар сурагчдаа гэр сургуулийн хооронд тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ 102 сургуульд 220 “Хүүхдийн автобус” үйлчилдэг. Эдгээр сургуульд нийт 80 гаруй мянган сурагч суралцдаг бөгөөд тэдний 10 гаруй хувь нь хүүхдийн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо гарчээ.

“Хүүхдийн автобус”-тай сургуулийн олонх нь төрийн бус өмчийн сургууль байгаа юм. Тодруулбал: Төрийн өмчийн 37 сургууль 41 автобус, төрийн бус өмчийн 65 сургууль 179 автобусаар сургуулийнхаа сурагчдад үйлчлэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Labubu тоглоомын борлуулалтыг Их Британид түр зогсоов саяхан Израилийн довтолгооны үеэр өлсгөлөнд нэрвэгдсэн охины гунигт түүх 14 мин Ихэнх нутгаар халж, уулархаг нутгаар бороо орно 19 мин АНУ-ын хоккейчид 64 жилийн дараа дэлхийн аварга боллоо 21 мин Жафар Панахи Каннын кино наадмаас “Алтан далдуу модны мөчир” хүртлээ 23 мин Наадмын хүндэтгэлийн тоглолтыг УГЗ Д.Баярбаатар найруулахаар боллоо 25 мин 2025 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 1-ний хооронд болох үйл явдлын тойм 26 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (2025.05.26) 27 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь (2025.05.26) 30 мин Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны тов (2025.05.26) 31 мин Зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 33 мин Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийг Дархан-Уул аймагт хүлээлгэн өглөө 34 мин Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэлжээ 37 мин Ихэнх нутгаар халж, зарим газар бороо орж, салхи шуургатай байна 38 мин Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ 2025-05-23 Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго! 2025-05-23 Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо 2025-05-23 Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ 2025-05-23 Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл 2025-05-23 Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа 2025-05-23
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу... Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах санал... "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд ... “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуул...
Top