x

НӨАТ-ын сугалааны санд их баримт уншуулбал хонжворын хэмжээ өснө

НӨАТ-ын сугалааны урамшууллын хөтөлбөрийг есдүгээр сараас сэргээхээр болсныг Сангийн яамнаас мэдээлэв. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш энэ урамшууллын сугалааг зогсоосноор татварын хувь хэмжээ буурсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал ярихдаа “2022 оны дөрөвдүгээр сард НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоохоос өмнө нийт ААН, бизнес эрхэлж байгаа газрууд эцсийн хэрэглээнд өгч байсан баримтын тооны 70 хувийг иргэд авч баталгаажуулалт хийсэн мэдээлэл ирдэг байсан.

Тэгвэл сугалаа зогссоноор энэ дүн 20 пунктээр буурч, 50 хувь болсон. НӨАТ-ын орлого сүүлийн гурван сард буурч, баримт авах иргэдийн сонирхол ч суларсан байна. Иймд одоо баримт бүртгүүлэлт 50 хувьтай байгаа дээр нь сугалааг сэргээх нь зөв гэж үзсэн. Татварын алба НӨАТ-аас 130 тэрбум төгрөгийн орлого сард олохоор төлөвлөж, гүйцэтгэл 99-100 хувь байсан бол сүүлийн гурван сард орлого тасралтгүй унаж, гүйцэтгэл 95.6 хувьд хүрсэн. НӨАТ-ын татварын хамрагдалт 2015 онд 45 хувьтай байсан бол 2016 онд урамшууллын бодлого буюу иргэдийн оролцоог дэмжиж урамшуулал олгох, хуулийн хяналт тавих боломжийг хангаж эхэлснээр 70 хувьд хүрч өссөн. Сүүлийн гурван сард огцом унах төлөв ажиглагдсан учраас сугалааны үүрэг оролцоо өндөр байжээ гэж дүгнэсэн. И-баримтын системийн шинэчлэлийг хийхдээ иргэдийн төөрөгдлийг арилгаж, ил тод байдлыг шийдэж байгаа. Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 35 орон байдаг. Эдгээр орны НӨАТ-ын орлого ДНБ-ий 10.5 хувь байдаг бол Монгол Улсад 7.1 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс НАӨТ-аар бусад орноос дарамт багатай нь харагдаж байгаа. Бидний зорилго бол хамрагдалтыг нэмэгдүүлж, хүн бүр хуулиа биелүүлдэг болох. Үүний тулд сугалааг үргэлжлүүлж, иргэдийн хяналтыг сайжруулж, далд эдийн засаг улам хумигдах ач холбогдолтой” гэв.

Төлбөрийн баримт буюу НӨАТ-ын сугалааг сэргээхтэй холбоотой хийгдэж буй шинэчлэлийн талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн мэдээлэл өгөв. Тэрбээр “Төлбөрийн баримт дотроо хоёр өөр байгаа. Сард нэг сая орчим баримт И-баримт системд уншуулдаг. Үүний 10 хувьнь НӨАТ-гүй буюу татварын буцаан олголтгүй. Үүнд эмнэлэг, боловсролын байгууллага зэрэг багтдаг. Сард нэг сая баримтаар нэг их наяд төгрөг бүртгэгдэж байдаг. Давхардсан тоогоор 100 орчим их наяд төгрөгийн гүйлгээ И-баримт системд бүртгэгддэг. Тус системийг 2.1 сая иргэн болон бүх компани ашигладаг. Сугалааны тохирлоор 1.6 сая хүн 81 тэрбум төгрөгийн хонжвор авч байсан. Сугалаа нь татварын буцаан олголтгүй буюу нийт бүртгэгдэж байгаа татварын 10 хувийг бүртгүүлэх хөшүүрэг орон зай болж ирсэн” хэмээв.

НӨАТ-ын сугалааны зарчимд дөрвөн аргаар шинэчлэл хийж байгаа юм байна. Өмнө нь бүртгүүлсэн баримтын 40 орчим хувь орхигддог, хаягддаг байсан бол одоо тухайн сард баталгаажуулсан бүх баримт сугалаанд орох аж. Ингэснээр хонжворын магадлал өснө гэж үзжээ. Мөн сугалааны санд их баримт уншуулсан хүний хонжвор өндөр байхаар шийджээ. Орон нутагт НӨАТ-ын баримт өгөх нь ховор. Иймд орон нутаг баримтаа сайн уншуулдаг, иргэд нь нэхдэг байх хувилбар боловсруулсан байна. Өнгөрсөн хугацаанд орон нутагт Орхон, Дархан, Дорнод аймгийн баримт бүртгүүлэлт хамгийн өндөр байжээ.

Энэ дагуу нэмэлт урамшууллын хөшүүрэгтэй болгох хувилбар ч яригдаж байгааг Б.Тэлмүүн дарга онцоллоо. Хамгийн чухал нь сугалаа олон нийтэд нээлттэй явагддаг болох нь ээ. Хонжворын тохирол явагдаж байгааг өмнө нь явуулахад үзэлт бага байсан бол 2.1 сая хэрэглэгч гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж байгаа гэнэ. Системийн шинэчлэлтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй гэдгийг албаны хүмүүс нэмж хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 35 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 18 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 28 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 41 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 51 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 2 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 4 цаг 5 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top