x

Ө.Сумъяабаатар: Гэр хорооллын шороон зам хусах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийхэд анхаарч ажилла

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар оролцлоо.

Хурлын эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 9 үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан. Дараа нь, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсээс дүүрэгт 2021-2022 онд улс, нийслэл, дүүрэг болон нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, төсөл арга хэмжээний талаар товч танилцуулсан бол дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс дүүргийн нийт удирдах албан тушаалтнуудад цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллийг өглөө.

Сайжруулсан түлш жижиглэн борлуулах 35 цэгийг судалгааг гаргасан

Баянгол дүүрэгт 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд 100 тонн бодис, 500 тонн давсыг нөөцлөхөөр ажлын даалгавар боловсруулж, худалдан авах ажиллагаа зарлах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр “Өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуух, бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээвэр засварын ажилд шаардагдах хөрөнгө оруулалтын судалгааг холбогдох байгууллагад хүргүүлсэн. Мөн манай дүүрэгт 2021-2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 хорооны 30 байранд фасад, дулаалгын ажил хийгдэж байна. Энэ ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол 29 байранд дээвэр засварын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар есөн байрны дээвэр засварын ажил дуусч, найман байрных үргэлжилж байгаа юм. Ажлын явц 65 хувьтай байна. Мөн халаалтын улиралд дүүргийн гэр хорооллын найман хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан түлш жижиглэн борлуулах 35 цэгийн судалгааг гаргаж, мөн өндөрлөг байршлуудад цэгийн тоог нэмэх хүсэлтийг “Таван толгой” ХК-д хүргүүлэн ажиллаж байна” гэж хэллээ.

Гэр хорооллын хороодод тулгамдаж асуудлуудын судалгааг гаргав

Баянгол дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 176 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц 65 хувьтай үргэлжилж байгаа бол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууд 85 хувьтай хийгдэж байна. Түүнчлэн нийслэлийн ОНХС-гийн хөрөнгө оруулалтын ажил 73,6 хувьтай, дүүргийн ОНХС-гийн хөрөнгө оруулалтын ажил 85,7 хувьтай үргэлжилж байгаа юм. Мөн дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Гэр хорооллын хороодод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, 3X3 сагсан бөмбөгийн талбай байгуулах байршлуудыг судалж, гэмт хэрэг ихээхэн гардаг бүсэд камержуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар судалсан гэдгийг Төлөвлөлт, гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхнасан танилцуулав. Мөн дахин төлөвлөлтийн гурван барилгад стандартын шаардлага хангуулан ажиллаж байгаа тухай мэдээллэсэн юм.

Албан хаагчдыг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна

Хороодод тулгамдаж буй асуудал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хороо тус бүр дээр очиж ажилласан. Энэ хүрээнд 1, 2, 8, 11, 26 дугаар хорооны цогцолбор байр, иргэний танхимын засварын ажлыг эхлүүлсэн бол дүүргийн төр захиргааны II байр болон 1, 12, 19, 20, 21, 29, 32 дугаар хороонд сан, дулааны шугамыг засварлах ажлыг эхэлсэн. Мөн төрийн албан хаагчдыг чадавхижуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн дүүргийн удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд, хэсгийн ахлагч нарт зориулсан ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх гурван шатны сургалтыг зохион байгуулах юм. Мөн албан хаагчдын орон тоо дутуу хороодын хүний нөөцийг бүрдүүлэхээр Үндэсний Батлан хамгаалахын Их сургууль, Нийгэм, сэтгэл судлалийн дээд сургуулийн захиргаатай холбогдох санамж бичиг байгуулах талаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг мэдээллээ. Мөн шинээр байгуулагдсан 26, 27, 29, 30, 31, 32, 33 хороонд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн гэсэн юм.

Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн мэдээллүүдтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох албан тушаалтнуудтай санал солилцож зарим арга хэмжээг авч ажиллахыг нийт Удирдах ажилтнуудад үүрэг болгосон.

Үүнд,

  • Гэр хорооллын шороон зам хусах ажлыг мэргэжлийн зам засварын компаниар хийлгүүлж ажиллах (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс)
  • Орон сууцны гадна фасадын ажлыг энэ онд хийгдэж дуусах, он дамжин хэрэгжих гэж ангилан хугацааг тодруулж, эрчимжүүлж ажиллах (Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс)
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан СӨХ, ААНБ-дад удирдамж, чиглэл хүргүүлж ажиллах (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс)
  • Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх  ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. (Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Хороод)
  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад хашаа хайс, хаяг самбарын өнгө үзэмжээ сайжруулах тухай шаардлага хүргүүлж, гүйцэтгүүлэх (Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс)
  • Шөнийн цагаар дүүргийн нутаг дэвсгэрт хаяг, гэрэлтүүлэг, хэв журам, хог хаягдал зэрэг асуудлыг газар дээр нь очиж танилцах маршрут боловсруулан, ажлын хэсэг томилж, захирамж боловсруулах (Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс)
  • Гэрээ байгуулсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлж, дутуу ажлуудыг бүрэн гүйцэтгүүлж хүлээж авах (Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс)
  • Орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж ажиллах (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс)
  • Хороо тус бүрт хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын тайланг боловсруулан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгч нарт хүргүүлэх (Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс)
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 49 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 33 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 42 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 4 цаг 6 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 4 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 16 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 4 цаг 20 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 18 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top