x

Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавилаа

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд барих Ус дахин боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү үйлдвэр нь Сонгинохайрхан уулын зүүн бэлд шинээр баригдаж буй Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдах юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шав тавих ёслолын үеэр хэлэхдээ “Энэхүү үйлдвэр нь Улаанбаатар хотын түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүтээн байгуулалт юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монголын усны салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэнэ. Компакт гэрээний хэрэгжүүлж буй төслийн ач тус нь бидний олон жил ярьж хэвшсэн саарал ус буюу хүрээлэн буй орчинд нийлүүлэх хаягдал усыг боловсруулан ашиглаж газрын гүний цэвэр цэнгэг усыг хэмнэх бодит боломж бүрдэнэ” хэмээв.

Ус дахин боловсруулах үйлдвэр барих төслийн ерөнхий гүйцэтгэгчээр үндэсний “М-Си-Эс Проперти” ХХК шалгарсан бөгөөд технологийн зураг төслийг Франц улсын дэлхийн хэмжээний шилдэг компаниуд гүйцэтгэх ажээ.

2025 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтаа дуусгаж, хоёрдугаар улиралд нь ашиглалтад оруулахаар төлөвлөж буй юм. Үйлдвэр өдөрт 50 мянган куб метр усыг дахин боловсруулах хүчин чадалтай. Дахин боловсруулсан усаар дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээний зарим хэсгийг хангана.

Үр дүнд нь жилдээ 18 сая гаруй метр куб буюу Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч буй нийт айл өрхийн жилийн /2021 оны байдлаар/ хэрэглээний  50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэх юм.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүүгээс энэхүү үйлдвэрийн ирээдүйн өгөөжийн талаар тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ, Улаанбаатар хотын хоногийн усны хэрэглээ 145-155 мянган метр куб. Харин бохир усны хэмжээ 190 мянга орчим метр куб. Ус дахин боловсруулах үйлдвэр баригдсанаар Улаанбаатар хотын ахуйн хэрэглээнд саарал ус нийлүүлж, тэр хэрээр гүний цэнгэг усыг гамнаж хэмнэх боломж бүрдэнэ. Хамгийн чухал нь нийслэлийн иргэдийн ундны усны нөөцийг хадгалан хамгаалахад асар том үүрэгтэй үйлдвэрийн шавыг өнөөдөр тавилаа. Саарал ус хэрэглэх нь ирээдүйдээ хийж буй буян гэж ч хэлж болно. Аж ахуйн нэгж байгууллагуудаас хамгийн түрүүнд “М-Си-Эс” ХХК-ийн ундааны үйлдвэр саарал ус гаргаж эхэлсэн. Уг усыг ТҮК-ийн ажиллагсад мод, зүлэг ногооны арчилгаа, ТЭЦ-IV компани хөргөлтийн системдээ тодорхой хэмжээнд ашиглаж байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 38 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 21 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 30 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 44 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 54 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 4 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 4 цаг 8 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top