x

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч байна

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллана гэж заасан.

Хүний эрх хамгаалагчийн хороо нь үйл ажиллагаагаа бие даан явуулах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үүнд:

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах;

  • Гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах;

  • Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх;

  • Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх;

  • Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах;

  • Гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх болно.

Хүний эрх хамгаалагчийн хороо нь долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд Хорооны даргаар нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн ажиллаж, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос нэр дэвшигчийг Хорооны гишүүнд шууд, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс бусад дөрвөн гишүүнийг нэр дэвшүүлэн, нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, Комисс батламжлахаар хуульчилсан.

Иймээс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд дөрвөн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс сонгон шалгаруулах тул шаардлага хангасан нэр дэвшигчийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Хорооны гишүүнд нэр дэвшигч нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан дараах шаардлага хангасан байна. Үүнд:

  • Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай;

  • Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний талаар мэдлэг, туршлагатай;

  • Сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн авч ирж өгөх, шуудангийн илгээмжээр эсхүл цахим шуудангаар (PDF болон Word форматаар тус тус) хүлээн авна. Үүнд:

  • Хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

  • Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;

  • Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;

  • Урьд ял шийтгэгдсэн, эрүүгийн хариуцлагад татагдаж байсан болон зөрчилд холбогдон шалгагдсан эсэх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

  • Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт).

”Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журам” хавсралтаар баталсан “Хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет”-ыг Word файлаар энд дарж татаж авна уу.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энд дарж татаж авна уу

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журмыг энд даржүзнэ үү.

Холбоо барих:

Лавлах утасны дугаар (ажлын цагаар): 51-263126, 8809-1939

Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Засгийн газрын XI байр, 502 тоот

Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: humanrightsdefender@nhrcm.gov.mn

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 33 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 16 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 26 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 39 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 49 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 0 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 4 цаг 3 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top