x

"Тавантолгой түлш"-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцно

“Тавантолгой түлш” ХХК-ийн зарим ажлын байрыг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулах асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төлөөлөл, компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй удирдлагуудтай уулзлаа.

Хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлох ажлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар компанийн Захиргаа  удирдлагын албаны дарга Э.Ууганцэцэг танилцуулсан юм.

Тэрээр “Хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлохоор өнгөрсөн онд 21 ажлын байранд үнэлгээ хийлгэсэн. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх 92 ажлын байранд 1793 ажилтан байгаагаас 2022 онд 30 ажлын байранд үнэлгээ хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.

Дээрх ажлын байранд ажиллаж байгаа хүмүүсийг Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулснаар эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах судалгаа байгаа юм.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд хүнд хүчир ажлыг амаргүй нөхцөлд гүйцэтгэж хийж байгаа ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг тодорхой болгох асуудлыг даруйхан шийдэх хэрэгтэй" гэж холбогдох салбарынханд уламжлав.

“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчдын зарим ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх, амралтын хугацаа уртсах боломжтой юм.  Хөдөлмөрийн үндэсний зөвлөл ирэх долоо хоногт хуралдаж "Тавантолгой түлш" ХХК-ийн зарим ажлын байр, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын заан Б.Бат-Өлзий улсын цолтнууд оролцсон барилдаанд дараалан түрүүлсэн дөрөв дэх бөх боллоо 14 мин Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргүүн болсон замнал 20 мин БНХАУ-тай уул уурхайн бүтээгдэхүүний экспортын талаар санал солилцов 30 мин АНУ цаашид ардчиллын үрийг хүчээр суулгахгүй гэв 38 мин Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен төрийн айлчлал хийж байна 55 мин ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... 1 цаг 2 мин Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зөв үү 1 цаг 12 мин OpenAI домогт дизайнерын стартапыг худалдан авч байна 2 цаг 8 мин Америк нэг центийн зоос үйлдвэрлэхээ зогсооно 2 цаг 9 мин Labubu тоглоомын борлуулалтыг Их Британид түр зогсоов 2 цаг 10 мин Израилийн довтолгооны үеэр өлсгөлөнд нэрвэгдсэн охины гунигт түүх 2 цаг 24 мин Ихэнх нутгаар халж, уулархаг нутгаар бороо орно 2 цаг 29 мин АНУ-ын хоккейчид 64 жилийн дараа дэлхийн аварга боллоо 2 цаг 31 мин Жафар Панахи Каннын кино наадмаас “Алтан далдуу модны мөчир” хүртлээ 2 цаг 32 мин Наадмын хүндэтгэлийн тоглолтыг УГЗ Д.Баярбаатар найруулахаар боллоо 2 цаг 34 мин 2025 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 1-ний хооронд болох үйл явдлын тойм 2 цаг 36 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм (2025.05.26) 2 цаг 37 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь (2025.05.26) 2 цаг 39 мин Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны тов (2025.05.26) 2 цаг 41 мин Зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 2 цаг 43 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу... "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд ... Нийслэлийн Орон сууцны корпорац охин компани байгуулах санал... “Алтан хайч-2025” тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуул... Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор салбарын шилдг...
Top