x

Ц.Мөнхцэцэг: Сурагчид дүрэмт хувцас өмсөх нь зөв, харин хувцасны чанарыг сайжруулах шаардлагатай

БСШУС-ын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг сургуульд, хамрагдалт, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сүүлийн үед сошиал орчинд иргэд, эцэг эхчүүдийн дунд өргөн хэлэлцүүлэг, мэтгэлцээний сэдэв болоод буй сурагчийн дүрэмт хувцас өмсөх эсэх, мөн дүрэмт хувцасны чанарын асуудлыг хөндөж БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас асуулт асууж, тодруулж, байр сууриа илэрхийллээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сурагчийн дүрэмт хувцсанд яамны оролцоо байхгүй. Төрөөс нэг ч төгрөг гаргадаггүй, хувийн хэвшлийн зохицуулалтаар явдаг. Сурагчид дүрэмт хувцас өмсөх ёстой. Ковидын жилд өрхийн орлого буурсан учраас энэ хичээлийн жилд сурагчид заавал цоо шинэ дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй. Дүрэмт хувцасны үнэд судалгаа хийхэд хосоороо худалдан авахад их үнэтэй байна. Тэгэхээр хосоор нь авах хэрэггүй, өөрт байхгүй аль нэгийг нь л ав гэсэн шаардлага тавьж байгаа. Хатуухан хэлэхэд хүүхдийн мөнгийг хүүхэддээ зарцуул, эцэг эхчүүд ээ. Сард 100 мянган төгрөг, жилд 1.2 сая төгрөг авч байгаа шүү дээ" гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "ЕБС-д дүрэмт хувцсаа өмсөх нь хамгийн зөв шийдэл. Дүрэмт хувцас өмсөх нь хүүхдийн сэтгэл зүй, сурах сэдэлд эерэгээр нөлөөлдөг болох нь сурган хүмүүжүүлэх практикаар шалгагдсан.

  • Хүүхэд дүрэмт хувцсаа өмсөхөөр сурах үйл ажиллагаанд сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэнэ
  • Дүрэмт хувцастай хүүхэд биеэ хянан захирах, анхаарал төвлөрөх, дүрэм журмыг илүүтэй дагаж мөрдөнө
  • Дүрэмт хувцасны нэг том давуу тал бол үе тэнгийнхний дунд хөрөнгө мөнгөний ялгаа, өрхийн орлогын ялгаанаас үүдэлтэй дээрэлхэлт, ялгарлыг багасгаж, “Хүүхэд бүр адил тэгш” гэдэг зарчмыг илэрхийлдэг
  • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хүүхдийг хувцсаа ариг гамтай өмсөхөд сургадаг.

ЕБС-ийн багш нар болон сурган хүмүүжүүлэхийн эрдэмтэд 100 хувь санал нэгтэйгээр дүрэмт хувцсыг дэмжиж байр сууриа илэрхийлж байгаа нь харагдаж байна.

Харин дүрэмт хувцасны чанарын хувьд анхаарах асуудал байгааг хэлэх нь зүйтэй. Дүрэмт хувцасны даавуу хурдан шааригладаг, оёдол муутай, даргар материалтай, хүүхдийн биед эвтэй бус гэдгийг олон эцэг эхчүүд шүүмжилдэгтэй санал нэг байна.

Манай дотоодын дүрэмт хувцас үйлдвэрлэж буй оёдлын үйлдвэрүүд материалын чанарт анхаарах хэрэгтэй байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.138)
    Сурагчид дүрэмт хувцас өмсөх нь зөв. Гэхдээ дүрэмт хувцасны материальд тавигдах стандартад тохирсон материаль бна уу үгүй юу гэдгийг шалгадаг газар ер нь бна уу. Жилийн жилд их муу материальтай бдаг. энэ жилийнх бүүр арайр хэтэрч бна 100% нейлон материальтай ширүүн, хүүхэд өдөржин өмсөх арга алга битгий хэл хэдөхэн минут өмсөх ч арга алга. Чанартай таараагүй хөөрөгдсөн өндөр үнэ.
    2022 оны 08 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 3 мин Нэгээс 4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 10 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 12 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 1 цаг 37 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 1 цаг 38 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 1 цаг 42 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 1 цаг 43 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 1 цаг 47 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 1 цаг 49 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 1 цаг 54 мин Фото зураг авах болон тоглоом тоглоход хамгийн шилдэг нь байдаг ухаалаг утаснуудыг нэрлэжээ 1 цаг 58 мин УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, түр хороо, ажлын хэсгүүд 2 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 18 мин ОУХМ О.Уранбаяр “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ 2 цаг 18 мин Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 2 цаг 26 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 2 цаг 45 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 3 цаг 19 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 3 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 16 цаг 39 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 16 цаг 54 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top