x

"Хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдана"

Хувь хүн хувь хүнд мөнгө зээлдүүлэх нь энгийн үзэгдэл. Гэхдээ мөнгө зээлдүүлээд буцааж авч чадахгүй байх тохиолдол бишгүй. Ингээд мөнгөө хэрхэн эргүүлэн авах, хувь хүн мөнгө зээлдүүлэхдээ юуг анхаарах талаар Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-ийн Хуульч Б.Уянгаас тодрууллаа.

-Иргэд хоорондоо мөнгө зээлдүүлэхдээ заавал гэрээ байгуулах шаардлагатай юу. Энэ талаар мэдээлэл өгөөч. Сүүлийн жилүүдэд мөнгө зээлдүүлчхээд буцаж авахгүй тохиолдол цөөнгүй гардаг. Энэ асуудлыг хуулиар хэрхэн зохицуулах ёстой байдаг юм бол?

-Тухайн  иргэд хоорондын тохиролцооноос хамаарна. Гагцхүү тодорхой  хэмжээний мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч буюу зээл олгож буй хүнээс аваад, тохиролцсон хугацаанд буцааж өгөхөөр тохиролцож байгаа бол зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй. Учир нь Монгол Улсын Иргэний хуульд “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр  зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байдаг. Иймд зээлдүүлэгч мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ  байгуулагдсан гэж үзнэ. Гол нь зээлдэгч тохиролцсон  хугацаанд зээлээ төлөөгүйтэй холбоотойгоор маргаан үүсвэл зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн гэдгээ нотлох шаардлагатай нөхцөл байдал үүснэ. Тиймээс мөнгөн хөрөнгийг банкин дах зээлдэгчийн эзэмшлийн данс руу шилжүүлэх, бэлнээр олгож байгаа бол бэлэн мөнгө хүлээлцсэн акт үйлдэж, зээлдэгчээр гарын үсэг зуруулж баталгаажуулж байх  хэрэгтэй.

Харин талууд зээлийн гэрээгээр хүү тогтоож буй бол зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ба бичгээр байгуулаагүй тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу  “Зээлдүүлэгч хүү авах эрхээ алддаг” онцлогтой. Тиймээс хүү тогтоон тохиролцож  байгаа бол тухайн зээлийн гэрээг заавал бичгээр байгуулна гэдгийг зээлдүүлэгч санаж, анхаарах нь зүйтэй.

Хүнд их хэмжээний мөнгө зээлж, хариуд нь үл хөдлөх эд хөрөнгийг нь барьцаалсан гээд гэрчилгээг нь өөртөө аваад үлдсэн тохиолдлууд байдаг. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь хууль зүйн хувьд тусдаа ойлголт тул энэ тохиолдолд иргэд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсдэг болохыг анхаарах нь зүйтэй. Бүгд л нэг ижил зээлийн гэрээний харилцаа мэт боловч талуудын тохиролцож буй тохиролцооноос шалтгаалаад харилцан адилгүй эрх зүйн үр дагавартай байдаг тул аливаа гэрээ хэлцлийг байгуулахдаа хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авдаг байх нь чухал.

-Мөнгө зээлдүүлсэн гэсэн баталгааг заавал нотариатаар баталгаажуулах шаардлагатай юу?

-Ер нь бол шаардлагагүй. Нотариатын тухай хуульд “заавал гэрчлүүлэх нотариатын үйлдэл” гэх ойлголт байдаг. Үүнийг зөвхөн хуулиар тогтоодог. Жишээлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг заавал нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ гэх мэт. Түүнээс биш мөнгө зээлдүүлсэн талаар баталгааг заавал нотариатаар гэрчлүүлэх зохицуулалт хуульд байхгүй. Гэхдээ нотариатч нь хуулиар тогтоосноос бусад үйлдлийг иргэний хүсэлтээр гэрчилдэг тул баталгаажуулах зорилгоор бэлэн мөнгө хүлээлцсэн актаа нотариатаар гэрчлүүлэх асуудал нээлттэй.

-Мөнгө зээлдүүлсэн нь баталгаатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл өгөхөд хэдий хугацаанд мөнгө нь орж ирэх ёстой байдаг вэ?

-Тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Учир нь иргэний хэргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримталдаг. Жишээлбэл, та шүүхэд нэхэмжлэл гаргалаа гэж бодъё. Шүүх таны нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш  долоо хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ. Иргэний хэрэг үүссэн бол нэхэмжлэлийн хувийг хариуцагчид буюу зээлдэгчид нийслэлд  долоо, орон нутагт 14 хоногийн дотор хүлээлгэн өгнө. Хариуцагч нь түүнээс хойш 14 хоногийн дотор хариу тайлбараа шүүхэд хүргүүлнэ гэх мэтчилэн хуульд заасан хугацааны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, эцэст нь шүүхийн шийдвэр гардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч төлбөрөө бүрэн төлж барагдуулах тохиолдолд ч бий.

Шүүхэд хандахаар төлөвлөж буй иргэдийн хувьд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох, нэхэмжлэлд заавал тусгах зүйлийг тусгасан байх зэргээс эхлүүлээд анхаарвал зохих нэлээдгүй зүйлс байдаг тул эхлээд хуульчаас мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй болов уу.

Эх сурвалж: News.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 47 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 30 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 39 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 53 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 4 цаг 3 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 4 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 13 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 4 цаг 17 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 18 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top