x

ФОТО: Үндэсний их баяр наадмын түрүү бөх шагналаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулав

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийг тохижуулахаар шийдвэрлэж байсан. Тус тасгийн 283.8 м.кв талбайг тохижуулж дууссан бөгөөд албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Арга хэмжээнд Улсын аварга О.Хангай, “Тоёота Сэйлс Монголиа" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа нар оролцов. 

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү бөхийн бай шагнал, тусламжийн ажлуудыг хүмүүнлэг болон улс нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.

Тулгар төрийн 2231, Их Монгол Улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадамд Улсын харцага О.Хангай арав даван түрүүлж, Монгол Улсын аварга цолд хүрсэн. Тэрбээр түрүү бөхийн бай шагналаа нийгмийн сайн, сайхны төлөө тэр дундаа хүүхэд, багачуудын эрүүл мэндийн төлөөх байгууллагын тохижилтод зориулж байгаадаа талархал илэрхийлсэн юм.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиник нь Монгол Улсын хэмжээнд хүүхдэд эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, бусад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйгээр хангадаг лавлагаа шатлалын поликлиник юм. Өдөртөө 1,000-1,400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийдэг бөгөөд тэдгээр хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид зэрэг нийт 2,000-2,500 хүнд өдөртөө үйлчилдэг байна.

Сүүлийн таван жилийн статистикаас харахад тус поликлиникээр жилд 13,000-15,000 хүүхэд үйлчлүүлжээ. Ийнхүү өндөр ачаалалтай ажилладаг хүүхдийн поликлиникийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулах ажил сар гаруйн хугацаанд үргэлжлэн ийнхүү дуусаад байна.

Хүүхдийн зөвлөх поликлиник нь амбулаторийн үзлэг ба оношилгооны хоёр хэсэгтэй. Үүгээр хүүхдийн дотор, мэс засал, нүд, чих хамар хоолой, шүд, нярайн тусламж зэрэг нийт 20 гаруй чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн онош тодруулах бүхий л үйл явц, үүн дотроос дурангийн шинжилгээ, компьютер томографи, MRI шинжилгээ гэх мэт өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг ч хийдэг байна.

Тохижилтын ажлын хүрээнд 283.8 м.кв талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон өөрчилжээ.

Засвар, шинэчлэлтийн үр дүнд Хүүхдийн зөвлөх поликлиник нь:

  • Амбулаторийн үйлчлүүлэгчдэд зориулсан зай талбай нэг дахин томорсон,

  • Амбулаторийн хананд хүүхдүүдийн мэддэг, тэдний дуртай хүүхэлдэйн кино, номын баатруудын гол дүрийн зураг, үйл явдлыг уран сайхны аргаар зурж, эерэг, дулаан уур амьсгал бүрдүүлсэн,

  •  Ариун цэврийн өрөөг хүүхэд, асран хамгаалагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан орчин үеийн стандарт шаардлагын дагуу зохион байгуулсан нь үйлчлүүлэгчдэд ая тухтай, ээлтэй орчин бүрдүүлсэн,

  • Хана, хаалга, тааз, шалны өнгийг шинэчилсэн нь эмнэлгийн орчинд нийцүүлсэн хүүхэд болон асран хамгаалагчдад таатай сэтгэгдэл төрүүлэхүйц ээлтэй болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 50 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 33 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 42 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 4 цаг 6 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 4 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 16 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 4 цаг 20 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 18 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top