x

Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широг "Хангарди" одонгоор шагналаа

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи, Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ямасаки Масаяасү, Токушима мужийн Дэд захирагч Кацуно Миеэ болон Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул бөгөөд баруун Япон болон Монголын хамтын нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын үеэр Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Японы харилцааг өргөжүүлэх, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд Өргөмжит консул Каваүчи Широгийн 2010 оноос хойш оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлэн нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагнасан юм.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа “Сүүн зам” бүжгийн наадмын үеэр Япон улсын 150 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд буй. Энэ үеэр Хотын дарга Япон Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш” бөгөөд өнгөрсөн 50 жилийн хугацаанд талуудын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.

Мөн тэрээр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад дэмжлэг үзүүлж, цар тахалтай тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсныг дурдав. Түүнчлэн Улаанбаатар хотод Японы ард түмний сэтгэл шингэсэн томоохон бүтээн байгуулалтын  төслүүд өрнөснийг онцолж байлаа.

Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи “Сүүн зам” бүжгийн наадам нь хоёр улсын эв найрамдлын бэлэг тэмдэг болохуйц томоохон арга хэмжээ болохыг онцолж, нийслэлээс дэмжин ажиллаж буйд талархаж байна хэмээв. Тэрбээр харилцан ашигтай эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй хамтын ажиллагаагаа цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 51 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 34 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 44 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 57 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 4 цаг 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 4 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 18 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 4 цаг 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 18 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top