x

М.Нарантуяа: Дарга нар энд байшин босгочихсон л байна. Гэтэл үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэй яагаад болдоггүй юм

Бидний дунд дуучин Нара нэрээр танигдсан, зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж Хөдөөг хөгжүүлэх гэж хичээж буй залуусаа дэмжихийг уриалсан юм. 

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны зарим иргэд дуучин М.Нарантуяаг тосгоноосоо хөөж, ялаануудаа аваад манай нутгаас яв” гэж хашхиралдсан тухай мэдээллийг тэрээр өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн. Үүссэн асуудалтай холбоотойгоор зөгийн аж ахуй эрхлэгч М.Нарантуяа байр сууриа илэрхийлснийг хүргэе.

-Таныг Түнхэлийн иргэд тосгоноосоо хөөх хөдөлгөөн өрнүүлж жагсаал хийж байна гэх юм. Ингэх шалтгаан нь юу байв?

-Монголчууд эрт үеэс хажууд айл ирэхэд цай бариад тосдог, гэр орноо барьж төвхнөхөд нь ч тусалж ирсэн уламжлал бий. Өнөө цагт харин орхигджээ. Энд асуудал үүсгээд байгаа хүмүүс бол миний байшингийн ойр орчимд газар авсан хүмүүс. Зарим нь хашаа байшин ч барьсан. Гэхдээ тэдэнд гэрчилгээ, зөвшөөрөл байхгүй. Эд нар ч зөвшөөрөлгүй газар буугаад хөөгдөж туугдаад л явж байсныг нь мэдэх юм. Миний тухайд хэзээнээсээ л хүнийг зэрэг зиндаа, бэл бэлчингээр нь ялгаж харьцдаггүй зан минь өнөөдөр гай болж байна. Энд хашхираад байгаа хүмүүстэй гэмгүй л нөхөрлөж, хэн хэндээ тус дэмтэй явж ирсэн юм. Намайг энд ирснээс хойш олон хүн Түнхэлийг мэддэг болсон. Аялал жуулчлалын бүс нутаг ч болсон байх. Вагоноор аялж ирсэн хүмүүс эндхийн зах зээлийг тэлж өгч байгаа шүү дээ. Харин надад ийм хариу барьж байна.

-Таны тухайд “Шонхор” зуслангийн газарт хувийн байшин барьсан асуудал дагуулаад байгаа юм биш үү?

-Дарга, цэргүүд бүгд л энд байшин барьж байна шүү дээ. Аж ахуй эрхэлж байгаа эмэгтэй алга дарам газарт байшин барихад юу нь болохгүй байгаа юм. 


Түнхэл тосгоны Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ: Бусдын эзэмшлийн газарт байшингийн суурь цутгасан М.Нарантуяад сануулах хуудас хүргүүлсэн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнээс тодруулга авлаа.

-Түнхэл тосгонд аж ахуй эрхэлдэг дуучин М.Нарантуяа (Нара)-г нутгийнхан хөөсөн байх юм. Шалтгаан нь юу байв?

-М.Нарантуяа Батлан хамгаалах яамны “Шонхор” зусланд зөгийн аж ахуй эрхэлдэг юм. Тэнд хувийн байшин барихаар сууриа цутгаад эхэлсэн. “Шонхор” зуслангийн газарт тэр шүү. Манай зүгээс газраа өөрийн нэр дээр шилжүүлээгүй байж байшин бариад эхлэхэд нь сануулах хуудас өгсөн.

-Тулгар биетэй эмэгтэй рүү нутгийн иргэд бөөнөөрөө дайрч давшиж байгаа үйлдэл нийгэмд шүүмжлэл дагуулаад байна.

-Тийм асуудал болоогүй шүү. Ингэж дэвэргэх хэрэггүй байх. Ойр орчимд амьдардаг хэдэн хүнтэй маргаан үүсгэсэн байх. Энэ газар нутгаас хүн хөөж туух эрх хэнд ч байхгүй. Хөөгөө ч үгүй. Нарантуяагийн тухайд үйлдвэрлэл эрхэлдэг хүн. Үйлдвэрлэл эрхлэгчдийг хөөж туух биш, харин ч дэмжинэ. Харин бусдын эзэмшлийн газарт хувийн байшин барихыг завдсан асуудалд хуулийн хүрээнд ажиллаж, сануулах хуудас л хүргүүлсэн. Хүмүүсийн яриад байгаа шиг хөөж туугаад, янз бүр болсон асуудал байхгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 2 цаг 52 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 4 цаг 35 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 4 цаг 45 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 4 цаг 58 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 8 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 19 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 22 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top