x

Г.Марал-Эрдэнэ “Милан-Кортина 2026” өвлийн олимпод оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдсан “Астана-Алмата 2010” Азийн наадам болон Олон улсын тэшүүрийн холбоо /ОУТХ/-ны нэрэмжит 2011 оны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа уран гулгалтын төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин Г.Марал-Эрдэнийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Тэрээр Япон улсын Айчи мужийн Тоёота хотын Спортын шинжлэх ухааны сургуулийн магистрт суралцаж буй бөгөөд Степпе арена мөсөн талбайд 4-35 насны 50 гаруй хүнд хоёр долоо хоногийн турш уран гулгалтын хичээл зааж, Япон улс руу буцахын өмнө МҮОХ-ны удирдлагатай уулзах хүсэлт гаргажээ.

Тамирчин Г.Марал-Эрдэнэ “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж буй бөгөөд олимпын эрх олгох тэмцээн болон Challenger series тэмцээнүүдэд оролцоход МҮОХ-ноос дэмжлэг хүсчээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “МҮОХ-ны зүгээс олимпын спортын төрөл тэр дундаа уран гулгалтын төрлийг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн ялдамд Япон улсад хийх айлчлалын үеэр Япон улсын ҮОХ, Япон улсын тэшүүрийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх болно” гэжээ.

Уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ “Красноярск 2019” өвлийн универсиад болон ОУТХ-ны цомын тэмцээн, уран гулгалтын олон улсын тэмцээн, Финляндын трофи, Азийн уран гулгалтын нээлттэй тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 1 цаг 3 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 1 цаг 4 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 1 цаг 5 мин ОХУ гал зогсоохоор 72 цагийн түр эвлэрэл зарлалаа 1 цаг 5 мин “Улаанбаатар марафон 2025” шинэ маршрутаар энэ сарын 24-нд болно 1 цаг 6 мин Баянчандмань суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцны шав тавив 1 цаг 8 мин Баянхонгор аймагт ашигт малтмалын олборлолтын ил тод байдлыг хэлэлцэнэ 1 цаг 9 мин Шадивлан зуслангийн замыг шинэчилж, түр хугацаанд хаалаа 1 цаг 10 мин Завханд үүлэнд зориудаар нөлөөлж, 16 сумын хуурайшилт буурав 1 цаг 11 мин Дорноговьд 130 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжиж байна 1 цаг 12 мин Путин, Ши Жиньпин нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн хэлэлцээг дахин эхлүүлнэ 1 цаг 13 мин Монгол, Канад гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана 1 цаг 14 мин Төрийн санхүүжилт авах эрх бүхий намуудын 2025 оны санхүүжилтийг эцэслэн тогтоолоо 1 цаг 15 мин Их Британийн эрүүл мэндийн салбарт олон жилийн авлигын хэрэг илэрч, дөрвөн албан тушаалтан буруутай нь тогтоогдов 1 цаг 16 мин Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна 1 цаг 17 мин Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оролцох орнуудын тоо хязгаарлагдав 4 цаг 15 мин Пулитцерийн 2024 оны утга зохиолын шагналтнууд тодорлоо 4 цаг 15 мин Криштиану Роналдугийн хүү Португалын өсвөрийн шигшээд анх удаа дуудагдлаа 4 цаг 16 мин Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэрэглэгчдэд үнийн өсөлт, хомсдол нүүрлэхэд хүргэж байна 4 цаг 18 мин Баруун бүсийн төрийн албан хаагчид Ховд аймагт чуулж байна 4 цаг 23 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top