x

Вьетнам улс руу мах болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санал тавьжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кханийг өчигдөр өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцож, Монгол Улсын гадаад бодлогод Вьетнам улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Монгол Улс Вьетнам улстай улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж бэхжүүлэхийг эрмэлзэж ирснийг тэмдэглээд, Монгол, Вьетнамын улс төрийн харилцаа тогтвортой урагшилж,  дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Чан Куок Кханийн Монгол Улсад хийж буй ажлын айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа аж үйлдвэр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байгааг онцлон тэмдэглэв.

Монгол, Вьетнамын хооронд худалдааны эргэлт өсөх хандлагатай байгаа боловч удаашралтай, хязгаарлагдмал хэмжээнд, гол төлөв Вьетнамын талаас урсгалтай байгаа тул худалдааг хоёр талын урсгалтай болгоход манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан болон хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төмөр замын тээврийн асуудлыг шийдвэрлэх, холбогдох яамдын харилцааг идэвхжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Кхань наймдугаар сарын 2-5-ны өдрүүдэд  Монгол Улсад ажлын айлчлал хийж Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон зарим үйлдвэрийн газартай танилцах юм.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Идэрбат: Баг бүрдүүлнэ гэж эмнэлгийг самардагаа болих хэрэгтэй 9 цаг 3 мин Хүннү хотод тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулах ажил эхэлж байна 11 цаг 12 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 11 цаг 13 мин “Бүтээмж ба Инновац-UB 2025” форум төрийн албаны бүтээлч туршлагыг хуваалцаж байна 11 цаг 14 мин Чөлөөт, сонгомол бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа ордонд болно 11 цаг 15 мин Батлан хамгаалах салбарт 60 автомашинаар парк шинэчлэл хийв 11 цаг 16 мин 2025 оны зургаадугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах хуваарь гарлаа 11 цаг 17 мин Палестин ДЭМБ-ын Женев дэх төвийн гадна төрийн далбаагаа мандуулах эрхтэй боллоо 11 цаг 18 мин Монгол, Австрийн төрийн айлчлалын хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөтгөх уулзалт болов 11 цаг 19 мин Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгчдэд хяналт шалгалт эхэллээ 11 цаг 20 мин 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна 11 цаг 21 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах үндэсний хороо шинэчлэгдэн ажиллаж эхэллээ 11 цаг 22 мин Хүүхдийн спортын зуны VIII наадам эхэллээ 11 цаг 23 мин “Найдвар түгээе” ТББ Увс аймгийн 100 жилийн ойд зориулан эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав 14 цаг 34 мин Хятадад хүн дүрст роботуудын анхны боксын тэмцээн болж, технологийн шинэ үеийг эхлүүллээ 14 цаг 35 мин Хиймэл оюунаар зурдаг зураач “AI Gemini” дэлхий нийтийн анхаарлыг татаж байна 14 цаг 36 мин Монгол, Австри эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхээр тохиролцлоо 14 цаг 37 мин Нийслэлд 74 км замыг шинэчилж, полимер битум ашиглаж эхэллээ 14 цаг 41 мин Байгаль хамгааллын салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлнэ 14 цаг 42 мин ОУАЭА-тай хамтын ажиллагааны талаар санал солилцов 14 цаг 42 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Үнэлгээний үнэлгээ Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top