x

Аравдугаар сарын 1-н гэхэд 200 мянган тонн шахмал түлшийг бүрэн үйлдвэрлэж, нөөцлөхийг даалгав 

Өвөлжилтийн бэлтгэл хангах, бэлэн байдлыг шалгах хүрээнд "Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрт Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Д.Ганболд болон бусад албаныхан өнөөдөр ажиллалаа.

Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн захирал Ц.Даваацэрэн Зүүн бүсийн үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах ажлын явц болон Хагас коксын үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх, шахмал түлшний чанарыг илүү сайжруулах туршилт, судалгааны тухай болон Баруун бүсийн үйлдвэрийг үе шаттай зогсоох хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Налайх дүүрэг дэх Зүүн бүсийн үйлдвэр нь Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 200 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 65 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Энэ жилийн хувьд Налайх дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан тул түгээлт борлуулалтын цэгүүдийг нэмж, Нийслэлийн долоон дүүрэгт нийтдээ 670 цэгээр шахмал түлш борлуулах юм байна.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций өртөөнөөс "Тавантолгой" төмөр замтай холбох 22 км төмөр зам барих ажил энэ сарын 15-нд дуусах бөгөөд нүүрсээ төмөр замаар тээвэрлэснээр байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулахаас гадна тээвэрлэлтийн зардал 2-3 дахин буурах гэнэ.

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг чиглэл өгсний дотор нэн түрүүнд шахмал түлшний орц найрлагаас эхлээд чанар, стандартыг хангуулах тал дээр байнгын хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст онцгойлон анхаарууллаа.

Мөн “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудад хандан, шахмал түлшний барьцалдуулагч түүхий эдийг Олон улсын стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүнээр сонгох, мөн аравдугаар сарын 1-н гэхэд 200 мянган тонн шахмал түлшийг бүрэн үйлдвэрлэж, нөөцлөхийг даалгав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 2 цаг 43 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 4 цаг 27 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 4 цаг 36 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 4 цаг 50 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 0 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 10 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 14 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top