УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой охид эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байсан гэх хэрэг хаагдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад буй.
Тэгвэл Прокурорын байгууллагаас уг хэрэг одоогоор ямар шатандаа явж байгаа талаар "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэрэг прокурорт шилжиж ирээгүй. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа мөрдөх байгууллагад үргэлжилж байгаа" гэж мэдээллээ.
Эргэн сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сард иргэн Б.Сүндэръяа болон нэр бүхий эмэгтэйчүүд Ц.Анандбазарт хүчирхийлүүлж байсан тухайгаа дэлгэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Түүний нэр холбогдсон хүчирхийлэлтэй холбоотой хэрэг ямар нэг шийдвэргүй удаан хугацааг өнгөрөөж байна.
Дашрамд, аливаа хэргийн мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч явуулж дууссан бол холбогдох саналыг хавтаст хэргийг хяналт тавьж буй прокурорын газарт шилжүүлдэг хуулийн зохицуулалттай юм байна.