x

Төрийн бус өмчийн ЦЭЦЭРЛЭГ, ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭГ дэмжинэ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Хичээлийн шинэ жил эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна. Тиймээс “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах болон хөрөнгө оруулалтын явцын мэдээлэл”-ийг нийслэлийн удирдах ажилтнууд сонслоо.

УИХ-ын 2022 оны 17 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх, цэцэрлэгийн барилга түрээслэх, төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, хувийн цэцэрлэг байгуулах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх санаачилгыг дэмжих, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авах, хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдан авах, түрээслэх, өргөө цомцог гэр барих, хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал олгох зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

2022-2023 онд нийслэлийн хэмжээнд 141 023 хүүхэд цэцэрлэгт хамрагдах тооцоо бий. Одоогоор 679 цэцэрлэг /төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400/-т 102 314 хүүхэд хамрагдах боломжтой байгаа бол үлдэж 34 485 хүүхдийн цэцэрлэгийг дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэн хамруулахаар ажиллаж байна. Тэдгээрээс цэцэрлэгийн байр түрээслэх байдлаар 8750 хүүхэд, цэцэрлэгийн байр худалдан авч 2290, нэмэлт элсэлтээр 8775, цомцог цэцэрлэгт 1300, хүүхэд харах үйлчилгээнд 2000 хүүхэд хамруулах гэхчлэн нийтдээ 23 190 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн гэдгийг Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амартүвшин тодотголоо.

Нийслэлийн хэмжээнд байгууллагын дэргэдэх цэцэрлэгт 1700 хүүхэд сурч хүмүүжиж байна. Энэ онд нэг байгууллага 50 хүүхдийн цэцэрлэг байгуулсан бол АПУ, Говь, Өгөөж компаниуд болон Монгол-Японы эмнэлэг зэрэг газраас дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлт ирүүлээд буй аж.

Цаашид сургуулийн өмнөх боловсролд хүүхэд бүрийг хамруулахын тулд хүүхэд харах үйлчилгээг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг дэмжих, үүнд хороо, дүүргийн дарга нар санаачилгатай ажиллахын чухлыг мөн үеэр дурдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ахмад настны сувиллын зардлын жишиг үнийг шинэчлэн тогтоов 6 цаг 54 мин Кристофер П.Этвүүд: “Монголын нууц товчоо” бол өрнөдийн уншигчдад монголын түүхийг таниулах онцгой гүүр юм 6 цаг 55 мин Норвегийн гүнж Ингрид Александра Австралид суралцана 6 цаг 56 мин “Баргажин-2025” олон улсын наадмыг Төв аймаг анх удаа зохион байгуулна 6 цаг 57 мин “Торгоны зам – Хархорум” фестивалийг хувийн хэвшил анх удаа зохион байгуулна 6 цаг 58 мин Сампингийн тэмцээнд Дундговийн сурагчид амжилттай оролцож, дэлхийн аваргын эрх хүртлээ 6 цаг 59 мин Монголын эзэнт гүрний үед эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүргийг онцолсон лекц боллоо 7 цаг 0 мин Зудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тайланг НҮБ-д танилцууллаа 7 цаг 1 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эмчийн үзлэг оношилгоо зохион байгуулав 7 цаг 2 мин Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна 7 цаг 3 мин Хөдөлмөр эрхлэлтийн төслийн гүйцэтгэл 86 хувьтай байна 7 цаг 4 мин Ногоон хөгжлийн хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ 7 цаг 5 мин ХУД-ийн 24 дүгээр хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 7 цаг 7 мин Авлигатай тэмцэх газар: Төсвийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна 7 цаг 8 мин Дарь-Эхэд 32 настай иргэнийг хөнөөсөн хэргээр гурван өсвөр насны хүүхдийг шалгаж байна 11 цаг 44 мин Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ e-mongolia системээр захиалаад хүргүүлээд аваарай 12 цаг 13 мин Гадаадын иргэд E-Mongolia-аас шууд үйлчилгээ авах боломжтой 12 цаг 19 мин Солонгосын ерөнхийлөгчид нэр дэвшигчид дипломат бодлого, аюулгүй байдлын талаар мэтгэлцлээ 12 цаг 53 мин Монгол Улсын 2026-2028 оны төсвийн төсөөлөлд эдийн засгийн өсөлт, инфляцын түвшинг оновчтой тооцжээ 12 цаг 55 мин Монгол, Их Британийн хамтын ажиллагаанд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр онцгой анхаарна 12 цаг 56 мин
iИх уншсан
АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... Үнэлгээний үнэлгээ ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... МАН Монголоо биш, намаа бодлоо Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top