x

Монгол, Японы зэвсэгт хүчний хамтарсан сургалт, дадлага эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сургалт 20 гаруй хоногийн хугацаатай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг түшиглэн авто замын далан, ус зайлуулах байгууламж барих бөгөөд дадлагаар АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн зарим техник, тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулж, ашиглах юм байна.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал “Зам” хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдгийг онцлоод Монгол Улсын инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-д инженерийн цэргийн рот оролцуулах бэлтгэл ажилд энэхүү хамтарсан сургалт том дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо.

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Монгол Улсын инженерийн цэргүүдийг суралцах чадвар маш өндөр. Өмнөх жилүүдэд япон сургагч багш нарын заавар, зөвлөмжөөр сургалт явагддаг байсан бол энэ жилээс монгол цэргүүд өөрсдөө бие даан удирдан явуулна.

Манай сургагч багш нар зөвхөн зөвлөх үүрэгтэй оролцоно. Энэ нь монгол цэргүүдийг суралцах чадвар сайн, гүйцэтгэл өндөр, дасан зохицох онцгой авьяастай гэдгийг батлан харуулж байгаа хэрэг юм” гээд сургалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүссэн юм.

“Зам-2022” хамтарсан сургалт, дадлагын нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого стратеги, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа М.Батболд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн инженерийн дарга, дэд хурандаа Г.Мөнхбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар, Япон Улсын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Ирики Ёохэй, сургалтын багийн ахлагч хошууч Такахара Хироказү нараар ахлуулсан хоёр орны инженерийн цэргийн алба хаагчид оролцлоо.

Энэхүү хамтарсан сургалт, дадлага нь Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, мэдлэг ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 2014 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байна хэмээн ЗХЖШ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 3 цаг 1 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 4 цаг 44 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 4 цаг 54 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 цаг 7 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 17 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 28 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 31 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top