x

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн хүсэлтийг авч эхэллээ

Засгийн газар 2022-2023 оны хичээлийн жилд 2-5 насны хүүхдийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд бүрэн хамруулах амлалт өгсөн. Энэ хүрээнд дүүргүүдийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31 мянга 788 хүүхэд амьдарч байгаа. Тус дүүргийн хэмжээнд өнөөдрийн тооцооллоор хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 92.3 хувьтай байгаа юм. Энэ ондоо багтаан хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж байна. Сонгинохайрхан дүүрэг хүүхэд бүрийг цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах Ерөнхий сайдын 218 дугаар захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг хаалга тус бүрийн ард байгаа хүүхдийн тоог хороо тус бүрээр нь нарийвчлан гаргаж байгаа ажээ. Тус дүүргийн долоо, 36, 41 дүгээр хороодод нэмэлт зохицуулалт хийхээр ажиллаж байна.

Харин Чингэлтэй дүүрэг бусад дүүргээс харьцангуй бага буюу 150 гаруй мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13 мянга 231 хүүхэд оршин сууж байна. Тус дүүрэгт төрийн болоод төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг ба цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 8410 юм байна. Гэхдээ нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ шинэчлэгдэхээр энэ хүчин чадал нэмэгдэх боломжтой аж.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж багатай дүүргүүдэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог нэмж, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэдийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өчигдрөөс авч эхэлжээ. Ийм үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд наймдугаар сарын 10 хүртэл харьяа дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүсэлтээ гаргах боломжтой юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ахмад настны сувиллын зардлын жишиг үнийг шинэчлэн тогтоов 7 цаг 6 мин Кристофер П.Этвүүд: “Монголын нууц товчоо” бол өрнөдийн уншигчдад монголын түүхийг таниулах онцгой гүүр юм 7 цаг 7 мин Норвегийн гүнж Ингрид Александра Австралид суралцана 7 цаг 7 мин “Баргажин-2025” олон улсын наадмыг Төв аймаг анх удаа зохион байгуулна 7 цаг 8 мин “Торгоны зам – Хархорум” фестивалийг хувийн хэвшил анх удаа зохион байгуулна 7 цаг 9 мин Сампингийн тэмцээнд Дундговийн сурагчид амжилттай оролцож, дэлхийн аваргын эрх хүртлээ 7 цаг 10 мин Монголын эзэнт гүрний үед эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүргийг онцолсон лекц боллоо 7 цаг 11 мин Зудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тайланг НҮБ-д танилцууллаа 7 цаг 12 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эмчийн үзлэг оношилгоо зохион байгуулав 7 цаг 13 мин Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилж байна 7 цаг 14 мин Хөдөлмөр эрхлэлтийн төслийн гүйцэтгэл 86 хувьтай байна 7 цаг 15 мин Ногоон хөгжлийн хорооны хуралдаанаар Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ 7 цаг 16 мин ХУД-ийн 24 дүгээр хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 7 цаг 19 мин Авлигатай тэмцэх газар: Төсвийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна 7 цаг 19 мин Дарь-Эхэд 32 настай иргэнийг хөнөөсөн хэргээр гурван өсвөр насны хүүхдийг шалгаж байна 11 цаг 55 мин Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ e-mongolia системээр захиалаад хүргүүлээд аваарай 12 цаг 25 мин Гадаадын иргэд E-Mongolia-аас шууд үйлчилгээ авах боломжтой 12 цаг 30 мин Солонгосын ерөнхийлөгчид нэр дэвшигчид дипломат бодлого, аюулгүй байдлын талаар мэтгэлцлээ 13 цаг 5 мин Монгол Улсын 2026-2028 оны төсвийн төсөөлөлд эдийн засгийн өсөлт, инфляцын түвшинг оновчтой тооцжээ 13 цаг 7 мин Монгол, Их Британийн хамтын ажиллагаанд эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр онцгой анхаарна 13 цаг 7 мин
iИх уншсан
АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... Үнэлгээний үнэлгээ ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... МАН Монголоо биш, намаа бодлоо Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top