x

Нийслэл 17 жилийн дараа ус зайлуулах хангалттай шугамтай болно

Нийслэлийн иргэдэд нэн тэргүүнд улирлаас хамааралтай асуудлууд тулгамддаг. Тухайлбал, хавар, зуны улиралд их хэмжээний бороо орсноос ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүйгээс үер бууж, иргэдийн аж амьдралд саад учруулж буй. Улиг болсон ч шүдний өвчин шиг салдаггүй ажилд угтаа жил бүр төсөв баталдаг. Гэвч шугам сүлжээний инженерчлэл хийх боломжгүй. Төлөвлөгөө, замын ерөнхий бүтцэд тодорхой хэмжээний өөрчлөлт хийж, насжилт дууссан хоолойнуудыг авсны дараа ирэх 17 жилд хангалттай шугам, хоолойг бий болгох боломжтой гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

Сүүлийн жишээ дурдахад, өнгөрсөн Мягмар гаригт нийслэлд түр зуурын ширүүн бороо орж, Сонгинохайрхан дүүргийн Тахилтын ам, Эмээлт орчмыг хуйгаар нь хог, бохирын усанд живүүлсэн.

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас онцгой анхаарч ажилласнаа мэдэгдэж, аргагүй нөхцөл байдлаас болж айл өрхүүдэд сэрэмжлүүлэг хүртэл хүргэсэн гэсэн зураг, бичлэгүүд цахим орчинд тарсан. Үер усны аюул, эрсдэлийн үед алба хаагчид ажлаа хийх нь гарцаагүй. Харин нийслэлийнхэн жил бүр төсөвт суулгадаг санхүүгийн тодорхой хувиар төлөвлөсөн ажилдаа алслагдсан дүүрэг, хороодын асуудлыг шийдвэрлэхийг яагаад багтааж тусгадаггүйг гайхах хүн олон байна. Тиймээс холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

ШААРДЛАГАТАЙ 14 БАЙРШИЛД УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ БАЙХГҮЙГЭЭС МАШИНААР СОРУУЛДАГ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2020 онд хийсэн судалгаагаар, нийслэлийн 25 байршилд ус зайлуулах шугам сүлжээ хэрэгтэйг тогтоожээ. Гэсэн ч энэ ажилд төлөвлөлт, зураг төсөл хэрэгтэй төдийгүй урт хугацаа шаардаж байна. Өнөөдрийн байдлаар хотын 11 байршилд ус зайлуулах хоолойг тодорхой хэмжээнд шийдэж өгчээ. Харин ус зайлуулах хоолой зайлшгүй шаардлагатай ч байдаггүй 14 байршлын үерийн усыг машинаар соруулдаг байна.

Нийслэлд нийт 461 км урттай үерийн ус зайлуулах шугам шаардлагатай ч өнөөдрийн байдаар 209 км байгаа аж.

Иймд нийслэлд 2040 он гэхэд шаардлагатай ус зайлуулах шугам сүлжээ тавихаар төлөвлөжээ. Энэ оны төсвийн тодотголд нийт 1.2 тэрбум төгрөгөөр Геодизи, усны барилга байгууламжийн газрын тоног төхөөрөмжийг шинэчлэхээр тусгасан байна. Учир нь тус нэгжид техник хэрэгсэл хангалтгүй байдгаас үерийн ус зайлуулах шугам сүлжээг нэмж, арчлах боломж хомс байдаг болохыг албаныхан онцлов. Тиймээс шугам сүлжээг нэмэх бус байгаагаа арчлахад эхний ээлжид анхаарч, ирэх 20 жилийн дотор ус зайлуулах хоолой нэмэхээр нийслэлээс төлөвлөжээ.

УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ ТУХАЙН ЗАМЫНХАА ГАДАРГУУГИЙН УСЫГ Л ЗАЙЛУУЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.МАРИНА:

-Хотын хэмжээнд замын ус зайлуулах хоолой хэчнээн байна вэ. Засвар шинэчлэлтийн ажил хийж байна уу?

-Авто замууд ил болон далд хэлбэрээр гадаргуугийн усаа зайлуулдаг. Улаанбаатар хотын 840 гаруй километр авто замын хувьд инженерийн шийдэл бүхий далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 184 километр байдаг. Эдгээр далд шугам сүлжээ нь хотын 46 гудамжинд байрлаж, авто замын гадаргуугийн усыг 3000 гаруй шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг. Замын гадаргуугийн ус зайлуулах байгууламж нь тухайн замынхаа гадаргуугийн усыг л зайлуулах үүрэгтэй. Хэрэв үндсэн үүргээр ажиллавал авто зам дээр үерийн ус өмнө жилүүдийнх шиг тогтохгүй байх боломжтой.

-Журам зөрчиж, ус зайлуулах хоолойд ачаалал үүсгэж байгаа этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ?

-Өчнөөн тэрбум төгрөгийн хөрөнгөөр шүүрт худгуудын лаг шаврыг жилд хэд хэдэн удаа цэвэрлэдэг. Гэтэл ашиглалтын нөхцөлийг зөрчиж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжид хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байдаггүй. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 174 байршилд 4134.2 куб метр худгийн лагийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд тээвэрлэж ажилласан. Энэ онд борооны ус зайлуулах шугам худгуудын лагийг цэвэрлэхээр төлөвлөөд байна. Ил сувгийн цэвэрлэгээг ч мөн хийж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 2 цаг 58 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 4 цаг 41 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 4 цаг 51 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 цаг 4 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 14 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 25 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 28 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top