x

Дарханы замын эвдэрсэн хэсгийн асфальтбетон хучилтыг энэ сард засварлаж дуусна

Өчигдөр орсон хүчтэй борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймаг руу салах уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь километрийн 140 метр хэсгийн асфальтбетон хучилт эвдэрсэн юм.

Энэ асуудлаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяраас тодрууллаа.

Тэрээр “Өчигдөр 30 минут орчим орсон хүчтэй аадар борооны улмаас үерийн ус тухайн зам дээгүүр ус давсан. Тодруулж хэлбэл, замын голын тусгаарлагч болох метр орчим өндөр, нэлээд хүнд, блокон хашлагыг үерийн ус 140 орчим метрийн өргөнтэйгөөр давсан бөгөөд давахдаа тухайн хашлагуудыг унагаасан юм.

Тэр хүнд хашлага унахдаа асфальтбетон хучилтад хүчтэй цохилт өгч, улмаар үүссэн завсраар нь ус ороод 100 гаруй метрт замын асфальт хууларсан явдал болсон.

Ямартай ч эвдрэл үүссэн асфальтыг хуулж аваад доод талын суурь нь ямар хэмжээнд байгааг бага зэрэг сэврээж байгаа. Хэрэв доод талыг нь засахааргүй бол хатаагаад 100 гаруй метр асфальтбетон хучилтыг сольж дэвсэнэ.

Одоогоор засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд долдугаар сарын 30-н гэхэд дуусгахаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллана. Энэ нэг их сүртэй асуудал биш.

Гол нь хүчтэй үерийн ус зам руу орохдоо бетон хашлагыг нураагаад, улмаар хүнд хашлага унахдаа зөвхөн суурин асфальтбетон хучилтыг эвдэлсэн гэдгийг дахин хэлье. Түүнээс биш зүгээр хүчтэй борооны усанд хуулардаг зам гэж байхгүй. Үерийн улмаас зөвхөн тэр хэсгийн зам ч гэлтгүй 61-ийн гармын наад хэсэгт суурилдаг 70 орчим айл үерт автсан тухай мэдээлэл байна" гэлээ.

Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн тухайн зам нь ашиглалтад ороогүй буюу зөвхөн суурь асфальтбетоноор хучсан байсан. Үүний дээрээс дахин таван сантиметр зузаан өнгө асфальтбетон хучилт хийгдэх ёстой гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 3 цаг 8 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 4 цаг 52 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 5 цаг 1 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 цаг 15 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 25 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 35 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 39 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top