x

Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд өнөөдөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо. Төсөл гүйцэтгэгч “Баганат өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өмнөх онуудад 1,000 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тус аж ахуйн нэгж нийт 5,000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаж 2,500 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх юм. Ингэхдээ олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламж, автомашины зогсоолыг давхар шийджээ.

НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар “Цар тахлын дараах эдийн засгийн хүнд нөхцөлд гэр хорооллын дахин төлөвлөлт зогсолтгүй явж байгаа нь сайшаалтай. Анх Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогчийн ажлаа авах үед энэ хүрээнд 30 гаруй аж ахуйн нэгж талбарт шалгарсан байсан. Үүнээс зөвхөн 10 орчим аж ахуйн нэгж бодитой үйл ажиллагаа явуулж байлаа. Харин одоо 43 аж ахуйн нэгж 53 хэсэгчилсэн талбайд үйл ажиллагаа явуулж байна.

Жилд 1,500-1,800 айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол энэ жил 4,500-6,000 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Баганат өргөө” ХХК-ийн бүтээн байгуулсан 300 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авч байна. Тухайн компани дахин төлөвлөлтийн ажилд манлайлан оролцож байгаа. Нийслэл болон Засгийн газраас аж ахуйн нэгжүүдээс хүсэж байгаа хэд хэдэн зүйл бий.

Тухайлбал ипотекийн зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд түлхүү өгөхөд анхаарах, мөн хөнгөлөлттэй зээлийг санал болгох, дэд бүтцийг анхаарах зэрэг юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь агаар, орчны бохирдлыг бууруулах хамгийн чухал төслүүдийн нэг учир бид аль болох дэмжин ажиллана” хэмээв.

“Баганат өргөө” ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан “Манай компани олон улсын жишигт нийцсэн барилга барихад анхаарч, инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтцээ бэлдсэний дараа барилгын ажлаа эхлүүлсэн. 250 мянган метр квадрат бүхий айлын орон сууц, 160 мянган метр квадрат үйлчилгээний талбай багтаж байгаа. Гэрээний үүргийн дагуу 260 өрхтэй гэрээ байгуулснаас 200 гаруй айлын гэрээ дүгнэгдэж, 420 айл байранд орсон. Газар чөлөөлөлт 80 хувьтай үргэлжилж байна. Мөн хоёр сургууль, хоёр цэцэрлэг төлөвлөсөн. Нэг цэцэрлэгийг өнгөрсөн жил ашиглалтад оруулсан.

Нийт 30.3 га талбайн 4.7 га талбайд барилга байгууламж, дөрвөн га талбайд авто зам, 16 га талбайд ногоон байгууламж бий болохоор шийдвэрлэсэн. Бүх ажлаа олон улсын стандартад нийцсэнээр хийж гүйцэтгэсэн” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 3 цаг 24 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 8 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 5 цаг 17 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 цаг 31 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 41 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 51 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 54 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top