x

Б.Цолмон: Цэргийн ангид сүрьеэгийн халдвар авсан 21 цэрэг эмчилгээ хийлгэж байна

Зэвсэгт хүчний 123 дугаар цэргийн ангид сүрьеэгийн халдвар тархсантай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, эмч Б.Цолмон мэдээлэл өглөө.

Тэрээр "Уг асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба болон бусад тасаг нэгжүүд, Цэргийн төв эмнэлгээс хамтарсан баг Ховд аймгийн .. дугаар ангид очиж ажиллаад ирсэн.

Халдвар авсан цэргүүд бүгд эмчилгээнд хамрагдсан бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байна. Тус ангид сүрьеэгийн эхний тохиолдлууд дөрөвдүгээр сараас бүртгэгдсэн. Биднийг очиход нууц үеийн хугацаа нь таарсан бөгөөд хариу арга хэмжээ авсан тул сүрьеэгийн тухайн дэгдэлтийг хяналтдаа авсан. Бид тус ангийн нийт бие бүрэлдэхүүнийг шинжилгээнд хамруулсан. Одоогоор нийт 21 цэрэг эмчилгээнд байна. Сүрьеэгийн эмчилгээ нь өөрөө тодорхой хугацаатай дүрэм журамтай бөгөөд түүний дагуу эмчилгээ хийгдэнэ. Тодруулбал, сүрьеэгийн халдвар авсан хүн хамгийн багадаа зургаан сар эмчлэгддэг.

Харин дэгдэлтэд өртсөн эрүүл хүмүүсийг сүрьеэгийн нянг устгах үйлчилгээтэй урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулдаг юм.

Цэргийн анги бол өөрөө өвөрмөц орчин. Ялангуяа амьсгалын замын халдварын үед эрсдэлтэй нөхцөл болох гээд байдаг талтай.

Ер нь манай улс сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны нэгд тооцогддог буюу хүн амын дунд сүрьеэгийн өвчлөл өргөн тархсан хандлагатай байдаг. 100 мянган хүн амд 700 гаруй сүрьеэгийн тохиолдол байна гэсэн тооцоо судалгаа бий. Энэ нь эрэгтэйчүүдийн дунд илүү төвлөрсөн бөгөөд ялангуяа цэргийн насны залуучууд буюу 15-34 насны эрэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр тархалттай байдаг. 

Тиймээс тэдний дунд ар гэртээ сүрьеэгийн өвчлөлтэй хүний хавьтал болсонтой холбоотойгоор ийм өвчлөл дэгдэж болно.

Амьсгалын замын халдварт өвчин хүн олноор цугласан газар амны хаалт, агааржуулалтыг сайн байлгах нь энэ төрлийн халдвараас сэргийлэх гол арга зам юм” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 3 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 11 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 5 цаг 20 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 цаг 34 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 44 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 54 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top