x

“Парис-2024” зуны олимпод бэлтгэж буй дасгалжуулагч, тамирчид тангараг өргөлөө

“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо.

Үндэсний шигшээ багийн түүхэнд анх удаа тангараг өргөх ёслолыг Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй нь энэ юм.

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин буюу нийт 234 хүнийг шалгаруулжээ.

“Парис-2024” зуны олимпын Үндэсний шигшээ багийн ахлагчаар Хотын дарга Д.Сумъяабазар ажиллаж байна.

Тэрээр "Тамирчид бэлтгэлдээ орсон, эрх авах тэмцээнүүд үе шаттай зохион байгуулагдаж байгаа. Мөн Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүх талаар дэмжин ажиллах болно” гэлээ.

Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Тулга “Тангараг өргөж байхад олимпын дэвжээнд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулахыг маш их хүслээ. Тангараг өргөнө гэдэг бол тамирчдын хувьд хамгийн чухал зүйл. Улс, эх орондоо тангараг өргөсөн тамирчин дэлхийн дэвжээнд хичээл зүтгэл гаргаж, далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх учиртай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж:

  • Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Гончигсүрэн
  • Боксын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Намуун
  • Пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн тамирчин, хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ
  • Пара байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Д.Сэлэнгээ

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж:

  • Боксын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү
  • Байт харвааны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг
  • Таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Лхагвадорж
  • Пара жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар тангараг өргөлөө.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой 3 мин АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь 22 мин Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил 2 цаг 4 мин Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна 2 цаг 5 мин Говийн бүсийн алслагдсан багуудыг шилэн кабелийн сүлжээнд холбож эхэллээ 2 цаг 6 мин ОХУ гал зогсоохоор 72 цагийн түр эвлэрэл зарлалаа 2 цаг 7 мин “Улаанбаатар марафон 2025” шинэ маршрутаар энэ сарын 24-нд болно 2 цаг 8 мин Баянчандмань суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцны шав тавив 2 цаг 9 мин Баянхонгор аймагт ашигт малтмалын олборлолтын ил тод байдлыг хэлэлцэнэ 2 цаг 10 мин Шадивлан зуслангийн замыг шинэчилж, түр хугацаанд хаалаа 2 цаг 12 мин Завханд үүлэнд зориудаар нөлөөлж, 16 сумын хуурайшилт буурав 2 цаг 13 мин Дорноговьд 130 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжиж байна 2 цаг 14 мин Путин, Ши Жиньпин нар “Сибирийн хүч-2” хийн хоолойн хэлэлцээг дахин эхлүүлнэ 2 цаг 15 мин Монгол, Канад гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллана 2 цаг 16 мин Төрийн санхүүжилт авах эрх бүхий намуудын 2025 оны санхүүжилтийг эцэслэн тогтоолоо 2 цаг 16 мин Их Британийн эрүүл мэндийн салбарт олон жилийн авлигын хэрэг илэрч, дөрвөн албан тушаалтан буруутай нь тогтоогдов 2 цаг 18 мин Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна 2 цаг 19 мин О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо байдаг тогтолцоог эргэж харах ёстой 2 цаг 30 мин Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оролцох орнуудын тоо хязгаарлагдав 5 цаг 16 мин Пулитцерийн 2024 оны утга зохиолын шагналтнууд тодорлоо 5 цаг 17 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ...
Top