x

ФОТО: Жаргалантын аманд үерийн хамгаалалтын 1.8 км суваг барьж байна

Дулааны улиралд аадар бороо орсны улмаас замын ус зайлуулах шугам сүлжээний даац хэтрэх, үер бууж, барилга байгууламж усанд автах зэрэг эрсдэл бий болдог.

Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Иймд НЗДТГ, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын зүгээс үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж, хэрэгжүүлж байна.

Тухайлбал, НЗДТГ-ын захиалгаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Жаргалантын аманд 1.8 км үерийн хамгаалалтын суваг барьж буй юм. Тус байгууламжийн 50 хувийг энэ жилдээ багтаан барихаар төлөвлөжээ.

Өнгөрсөн онд Жаргалантын амны уулнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллын барилгууд үерт автах эрсдэл үүсэж байсан. Эдгээр байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн удаа дараагийн хүсэлтийн үндсэн дээр Нийслэлийн ЗДТГ-аас тус аманд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулах ажлыг хийж, гүйцэтгэж байгаа юм.

Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр жил бүр замын ус зайлуулах шугам угсралт, үерийн далан сувгийн засвар, шинэчлэл, шинэ барилга, байгууламжийн угсралтыг хийж, гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар авто замын ус зайлуулах есөн шугам угсрахаас тавыг нь бүрэн дуусгаж, үерийн далан сувгийн засвар, шинэчлэлийн дөрвөн ажил гүйцэтгэхээс Жаргалантын ам болон Нисэхийн үерийн хамгаалалтыг засан, шинэчилж байна.

ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Өмнөх жилүүдэд үерийн дуудлага ихээр ирж, гол болон туслах зам дээр их хэмжээний ус тогтдог байсан. Уг аюул, эрсдэлийг бууруулахын тулд нийслэлийн зүгээс ус зайлуулах шугам сүлжээг угсрах, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Тус ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэснээр үерийн дуудлага, гамшгийн эрсдэл буурсан.

Улаанбаатар хотод буй замын ус зайлуулах 209 км шугамын 70 хувийнх нь насжилт хэтрээд байна. Мөн далан, сувгуудыг 1960, 1970 онд барьсан тул хуучирч, муудсан. Иймд тэдгээр 163 км далан, сувгийн засвар, шинэчлэлийг үе шаттайгаар хийхгүй бол үерээс хамгаалах бус, илүү дор нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэсэн юм.

ГУББГ-ын далан сувгийн ашиглалт засварын инженер Д.Ариунбаатар "Нисэхийн далан, сувгийг 1980-аад оны үед барьж байгуулсан бөгөөд насжилт хэтэрсэн. Далангийн эхлэл хэсэг ахуйн хог хаягдлаар дүүрч, дунд хэсэгтээ усанд идэгдэн нурсан байсныг бид үе шаттайгаар нөхөн сэргээж байна. Километр гаруй урттай энэ далан Нисэхийн тойргоос чиглэсэн авто замын ус, Жаргалантын амын үерийн хамгаалалт, Нисэхийн зурвасын үерийн усыг хүлээн авч Туул гол руу цутгадаг. Ийм насжилт хэтэрсэн далангуудад засвар хийдэг.

Тухайн даланд үерийн ус хүчтэй орж ирдэг тул хавтанжуулж байгаа. Энэ нь цутгалттай харьцуулахад илүү бат бөх, насжилт удаан юм. Далангийн засварыг хийхдээ авто замд хүндрэл учруулахгүй байхад анхаарч ажиллаж байна хэмээлээ.

Түүнчлэн үерийн аманд буусан айлуудыг үерт автах эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч тухайн айлууд нүүдэггүй, үерийн далан, суваг барих газрыг чөлөөлөхгүй байх бэрхшээл гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд 2000 гаруй айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшжээ. Энэ тухайд ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд газар чөлөөлөлтийг үе шаттайгаар хийхээр төлөвлөсөн.

Үерийн далан, сувгийн гадна ирмэгээс 10 метр зайд хамгаалалтын зурвас байдаг. Тухайн зурвас, эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэж, газар чөлөөлж байж үерийн далан, сувгийг шинэчлэх, барих ажлыг бүрэн гүйцэтгэж, үерийн эрсдэлээс сэргийлж чадна. Айлуудад албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж, нүүж байрлах газрыг нь ч зааж өгдөг. Гэвч олон жил энэ газарт амьдарсан, хүүхдүүд нь ойролцоох сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн шалтгаанаар нүүдэггүй” хэмээн ярьсан юм.

Иймд иргэдийг үер буух эрсдэл өндөртэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг шалгаж, нягталж байхыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 3 цаг 26 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 9 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 5 цаг 19 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 цаг 32 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 42 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 52 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 56 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top