x

Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбараа хараат байдлаас гаргах, үйл ажиллагааг нөхөж сэлбэх асуудал нэгдүгээрт байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажиллаж, тус сумын нэгдүгээр багийн нутаг Шижигтийн хавцал хэмээх газарт “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн явцтай танилцлаа.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, найдвартай эх үүсвэртэй болох юм.

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, 220 мегаваттын Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллаж буй.  

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт тухайлбал, Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 270 айл өрх төслийн нөлөөлөлд өртөхөөр байгааг тогтоосон.

Төслийн усан сан бүрэлдэх талбайн нөлөөлөлд өртөж буй 270 өрхийг одоо мөрдөгдөж буй Газрын тухай хууль, дагалдаж гарсан журмын хүрээнд 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулаад байгаа юм.

Эрчим хүчний салбараа хараат байдлаас гаргах, шинэ эх үүсвэрүүд барих, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ дийлэхгүйд хүрсэн энэ салбарын үйл ажиллагааг нөхөж сэлбэх асуудал Монгол Улсын хувьд нэгдүгээрт байна. Энэ салбарт дэм болгож байгуулах хэд хэдэн станцын нэг нь яах аргагүй баруун бүсийн эрчим хүчний ачааг үүрэлцэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. Салбарын хараат байдлыг засаж арилгахад энэ станц том хувь нэмэр үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 112 дугаар захирамжаар төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг Эрчим хүчний сайдаар ахлуулан холбогдох аймгийн Засаг дарга нар, яамдын газар хэлтсийн дарга нарыг оролцуулан байгуулсан.

Ажлын хэсэг нь төсөлд дэмжлэг үзүүлэх асуудлаар хоёр удаа хуралдсан бөгөөд төслийн нөлөөлөлд өртөж буй айл өрх, соёлын өвийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Цагааннуур боомтод ажиллалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баруун нүдэндээ гэмтэл авсан сурагч ЭХЭМҮТ-д нүдний хагалгаанд оржээ 17 цаг 9 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа Улаанбаатар хотод эхэллээ 17 цаг 12 мин Марадонагийн үхэлтэй холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ 17 цаг 14 мин Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн таван жилийн дараа сэргэлээ 17 цаг 19 мин Нэг настай хүүхдээ осгоож амь насаа алдахад хүргэсэн эхэд хоёр жилийн хорих ял оноов 17 цаг 20 мин Төрийн ордонд Хүүхдийн өрөө нээгдэж, ажиллах эцэг эхчүүдэд ээлтэй орчин бүрдлээ 17 цаг 21 мин Ерөнхий сайд байхгүйг шүүмжилж, боловсролын салбарын бодит асуудлыг УИХ дээр хөндлөө 17 цаг 22 мин Хятад, Япон хоёр далайн бүтээгдэхүүний худалдааны хоригийг цуцлах тохиролцоонд хүрэв 17 цаг 25 мин 8500 метрт хөөрсөн шүхэрчин амьд үлдэв: Хятадын тэнгэр тулсан туршилт 17 цаг 31 мин Ж.Баярмаа: Ерөнхий сайдын хүүхдийн хөгжмийн багш миний эсрэг гомдол гаргажээ 19 цаг 11 мин Төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт E-Mongol системээр саналаа өгөөрэй 19 цаг 44 мин Тарвагыг суурьшлын бүсээс холдуулан байгальд нь нутагшуулж байна 20 цаг 59 мин Нийслэлийн төрийн байгууллагуудын ажлын цаг өглөө 7:00 цагт шилжлээ 21 цаг 0 мин Эрүүгийн хуулийн “нийгэмд аюултай” гэх хийсвэр заалтыг хасах хуулийн төсөл өргөн барив 21 цаг 1 мин Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дараах гудамж замыг хаана 21 цаг 2 мин Даац хэтрүүлэлтийг зогсоох хяналт эхэлж, уул уурхайн тээврийг түр зогсоолоо 21 цаг 3 мин Агаарын бохирдлын асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын хугацааг сунгажээ 21 цаг 4 мин Хүүхдийн эрхийг хамгаалах ажлыг шинэ түвшинд гаргах талаар хэлэлцэв 21 цаг 5 мин Цөлжилттэй тэмцэх дэлхийн чуулга уулзалт Улаанбаатарт болно 21 цаг 6 мин Гэр хорооллын дэд бүтцийн шинэ шийдэл: 10 айлын туршилтын загвар амжилттай хэрэгжив 23 цаг 17 мин
iИх уншсан
АН-ын гишүүдэд сануулах нь: Удсаныг хожсонд тооцдоггүй Тэвчээрт ч хязгаар байдаг юм шүү Б.Дэлгэрсайхан сайд аа! ТРАМП: ПУТИН СОЛИОРЧЭЭ... Э.Батшугар: Засгийн газар шаардлагагүй, төлбөрийн тэнцэл дээ... МАН Монголоо биш, намаа бодлоо Дэлхий нийтээрээ хамтарч байхад манайх үгүй гэж зүтгэх нь зө... ​Мэдээж АН одоо муурны өнгөтэй хөөцөлдөхгүй шүү дээ... Александр Ван дер Беллен: Байгаль хамгаалагчаас төрийн тэргү... Үнэлгээний үнэлгээ П.Цэвэгмид: Замын хөдөлгөөний хяналт шалгалтыг улсын төсөв б... Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан б... Х.Тэмүүжин: Шийдвэр гаргасан нам нь хариуцлагатайгаар асуудл... Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомоос жилд 1.7 их наяд төгрөг г... Л.Мөнхбаясгалан: Бүгдээрээ л дарга, сайд болох санаатай урал... Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг худалдан авах тендерийг дахин ... Баруун дөрвөн замаас Гэсэр сүм хүртэлх замыг хэсэгчлэн хааж ... ББСБ-ын тоо, хөрөнгө, эх үүсвэр өсч, эдийн засагт үзүүлэх нө... Л.Гантөмөр: АН дотоод асуудлаа ярьж, нэгдмэл байдлаа хангаха... Хаврын хуурайшилт, салхины нөлөө модлог ургамалд эрсдэл дагу... Австрийн Ерөнхийлөгчийн айлчлал хоёр орны харилцаанд шинэ ша...
Top