x

​Б.Жавхлан: АИ-92-ийн үнэ 500-1000 төгрөгөөр өсөх бодит нөхцөл үүссэн

Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан АИ-92 автобензиний үнэ болон ОХУ-ын "Роснефть" компанитай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "УИХ-аар бид маш чухал хууль баталсан байна. Дөрөвдүгээр сард батлагдсан хуулийн үр дүнд бензиний үнийг наадам дуустал хүртэл тогтвортой барьж чадлаа. Энэ хууль батлагдсанаар бензин импортолж байгаа компаниудад Засгийн газраас ширхэглэн баталгаа гаргаж өгөх боломж гарсан. Өмнө нь ингэж байгаагүй ч энэ удаад дөрвөн сарын төлбөрийг урьдчилж төлснөөр 25 хувийн хямдралтай үнээр газрын тосны бүтээгдэхүүн авч чадсан юм. Энэ төлбөрийг нэг дор хийхэд хөрөнгийн чадвар дутмаг байсан 17 компани арилжааны банкнаас зээл авсан. Ингэхэд Засгийн газраас баталгаа гаргаж өгөөд, төгрөгийн эх үүсвэрийг татаж, Төв банк валютын хангамж хийснээр нэг дор 109 сая долларыг ОХУ-д төлсөн байдаг. Ингэснээр дөрвөн сарын нөөцийг хангаж чадсан. Энэ бол хуулийн хэрэгжилт ямар болсныг харуулж байна.

Г.Ёндон сайдын хэлж байгаагаар дараагийн хэлэлцээр энэ хууль дээр үндэслэж байгаа.  “Бид дөрвөн сараар урьдчилж төлье. Урд нь өгсөн хямдралаа бидэнд дахиж өгөөч. Төлбөр тооцоогоо саадгүй өгнө” гэх хэлэлцээр юм. Үүнд Засгийн газраас баталгаа гаргуулаад авах бүрэн боломж бий.

Гэхдээ ОХУ-аас ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Гадаад орчинд үнэ их өссөн. Бензиний үнийг 25 хувь хямдруулсан ч АИ-92 шатахуун одоо байгаа үнээс 500-1000 төгрөгийн дээгүүр байх төлөвтэй байна.

Дизелийн хувьд татвар төлөгчдийн мөнгөөр хязгаарлаж, үнийн зөрүүг барих ямар ч боломжгүй. АИ-92 нь нийт хэрэглээний 90 хувийг эзэлдэг учраас зохицуулалт хийхийг зорьж байгаа. Дизель түлшний хэрэглээний бүтцийг задлаад харвал 70 хувийг нь уул уурхай эзэлдэг. Уул уурхайнхан зэс, алт, нүүрс зэрэг гадаад зах зээлд оролцоод дизелийн үнээ шингээж чадахаар байгаа. Харин өргөн хэрэглээнд авто машинууд 5 хувийг эзэлдэг бол 20 орчим хувийг хөдөө аж ахуйн салбар хэрэглэдэг" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 3 цаг 54 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 37 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 5 цаг 46 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 0 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 10 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 20 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 24 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top