x

"Буянт-Ухааг нөөц нисэх буудлаар ажиллуулснаар 70 мянган доллар хэмнэж байгаа"

Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг ханган, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нөөц нисэх буудлаар бэлэн байдалд ажиллаж буй.

Иймд цаг агаарын болон техникийн хязгаарлалтын улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд агаарын хөлөг газардах боломжгүй үед “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж байгаа аж.

Тухайлбал, өнөөдөр өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байгалийн онцгой үзэгдэл буюу өтгөн манан бууснаас “МИАТ” ТӨХК-ийн Истанбулаас Улаанбаатар чиглэлийн 254 зорчигчтой B-767 агаарын хөлөг 05:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Байгалийн онцгой үзэгдлийн үед агаарын хөлгийн нисэх баг нь тухайн нисэх буудалд газардах, бэлтгэл нисэх буудал руу нисэх шийдвэрийг тухайн нисэх буудлын хөөрөх буух зурвас дээрх алсын барааны харагдац, салхины чиглэл гэх мэт олон хүчин зүйлийг харгалзан гаргадаг.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад ороогүй буюу нөөц нисэх буудалгүй байх үед агаарын хөлөг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах боломжгүй болбол ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот болон Солонгос Улсын Сөүл хотууд руу нисэх нөхцөл байдал үүсдэг байсан. Одоо цаг үеийн байдлаас шалтгаалан хоёр хөрш улсын нөөц нисэх буудалд очиж газардах боломжгүй байгаа тул “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахгүй тохиолдолд БНСУ-ын Сөүл хот руу нисэж, Инчеоны нисэх буудалд буухаас өөр аргагүй байдалд орохоор байв.

Өмнө нь Сөүл рүү эргэн нисэхэд “МИАТ” ТӨХК хоёр талдаа нийт долоон цаг орчмын нислэг үйлдэж, зөвхөн нислэгийн зардалд 70 мянган доллар зарцуулдаг байжээ.

Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашигласнаар дээрх зардлыг шууд хэмнэж байгаагаас гадна зорчигчдын тав тух алдагдахгүй, цаг хугацааг хэмнэж байна гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь гарлаа 2 цаг 0 мин Улаанбаатар хотын авто замын 80 гаруй хувь шинэчлэгдэж байна 2 цаг 4 мин Гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав 2 цаг 4 мин Тусгай хэрэгцээт хүүхдийн шинэ цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орлоо 2 цаг 8 мин 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив 2 цаг 11 мин Монголын боксчид Ливерпүүлийг зорилоо 2 цаг 14 мин Афганистанд хүчтэй газар хөдөлж, 500 хүн амь насаа алдлаа 2 цаг 15 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш боловсролд өргөнөөр хамрагдаж байна 3 цаг 47 мин ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 13,442-д хүрлээ 3 цаг 48 мин Канадын Саскачеваны их сургуультай хамтын ажиллагаа өргөжив 3 цаг 50 мин Дотоодын өндөгний хэрэглээг хангах хүчин чадалтай боллоо 4 цаг 14 мин Европын холбоо Украинд цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж эхэллээ 4 цаг 17 мин ‘Чингис хаан’ үндэсний музейн нэрэмжит жишиг танхим нээлтээ хийлээ 4 цаг 22 мин ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн тухай мэдээлэв 4 цаг 25 мин Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна 6 цаг 58 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ 7 цаг 1 мин Хуульд нийцсэн намууд төрийн шууд бус дэмжлэг авах эрхтэй 7 цаг 4 мин Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо 7 цаг 5 мин Дуатлоны Азийн цомын тэмцээн Монголд болно 7 цаг 6 мин Монгол-Шинэ Зеландын парламентын харилцааг бэхжүүлэх айлчлал эхэллээ 7 цаг 8 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн...
Top