x

Завьт эргүүлийнхэн голын салаанд боогдсон иргэдийг татан гаргажээ

Дулааны улиралд аадар бороо орж, үер буусны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэг. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Зуны дэлгэр цагт иргэдийн аялж зугаалах нь ихсэж, энэ хэрээр анхаарал болгоомжгүйн улмаас голын усанд осолдох эрсдэл ч мөн нэмэгддэг. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон холбогдох байгууллагууд хамтран аадар бороо орж, үер буусны улмаас болон аливаа үүдэн гарах аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, иргэд голын усанд живэх, амиа алдахаас сэргийлж зургадугаар сарын 10-наас эхлэн өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 94 км газарт завьт эргүүл гарч буй юм.

Энэ хүрээнд голын эрэг орчимд амарч буй иргэдэд сэрэмжлүүлэг өгөх ажлыг гүйцэтгэж, эргүүл хийсний дүнд нийт 34 иргэнийг живж байхад нь аварчээ.

Завьт эргүүлд НОБГ-ын Аврах ангийн үндсэн болон бэлтгэл ээлжийн бүлэг, дүүргүүдийн бэлтгэл ээлжийн бүлгийн бие бүрэлдэхүүн зэрэг давхардсан тоогоор нийт 80 орчим албан хаагч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд найман автомашин голын салаанд боогдсон байсныг завьт эргүүлээр илрүүлж, 15 иргэнийг голын цаанаас татан авчээ. Завьт эргүүл 12 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд есдүгээр сарын 15-н хүртэл ажиллах юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд төвийн бүсээр тур зуурын, хүчтэй аадар бороо орно гэсэн мэдээлэл өгсөн. Гол болон голын сайр дагуух айл өрхүүд онцгой сонор сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, аж, ахуйн нэгж, байгууллагууд ус зайлуулах хоолойг чөлөөтэй байлгах хэрэгтэй” гэв.

Усанд осолдож, амиа алдсан иргэдийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй болсон, голын аюулгүй хэсэг эсэхийг мэдэхгүй ч гаталсан байдаг аж.

Түүнчлэн шаардлага тавихад биелүүлэхгүй байх, сануулга, анхааруулгыг үл тоох зэрэг асуудал тулгардгийг албаныхан онцолж байлаа.

Иймд НОБГ-ын зүгээс иргэдэд анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх, огт мэдэхгүй болон баталгаагүй гарцаар гол гатлахгүй байх, аялал зугаалгад явахдаа цаг агаарын мэдээ харах, аадар бороотой үед голын эргээр зугаалахгүй байх зэргийг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 4 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 48 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 5 цаг 57 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 11 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 21 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 31 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 34 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top