x

НИТХ: Тулгуурт гүүрэн байгууламж бүхий тээврийн үйлчилгээ болон тойрог зам барих төслийг дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдаанаар түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”, мөн нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”-ийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь амьдран сууж байна. Автомашины тоо авто замын сүлжээний багтаамжаас хоёр дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарчээ. Нийслэлд түгжрэл нэмэгдэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, хүрээлэн буй орчин, иргэний эрүүл мэнд, боловсрол, өрхийн орлогод сөргөөр нөлөөлж буй юм. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийн сөрөг нөлөөллийг олон улсын судалгааны арга зүйг ашиглан судалсан байна. Энэхүү судалгааг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.

Тээврийн хэрэгслээс ялгардаг бохирдлын дийлэнх нь хүний нүдэнд харагддаггүй хийнүүд байдаг. Тэдгээр хийн 80-90 хувь машины яндангаас ялгардгийн дээр дуу чимээний бохирдлын 60 хувь нь  тээврийн хэрэгслээс үүдэлтэй байна. Удаан хугацаанд дуу чимээтэй орчинд амьдарч буй иргэдийн нойрны чанар алдагдаж, нярай, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, замын цагдаа нар, зам дагуух байранд ажиллаж, амьдардаг иргэд хамгийн ихээр өртөж байгааг судалгаа харуулжээ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн улмаас алдагдсан боломжийг мөнгөн дүнгээр тооцоход, 2021 оны түгжрэлийн өртөг 3.8 их наяд төгрөг болж, Улаанбаатар хотын ДНБ-ий 16 хувь, Монгол Улсын ДНБ-ий есөн хувийг эзэлсэн байна. Үүнээс гадна мөнгөн дүнгээр тооцох боломжгүй маш олон сөрөг нөлөөлөл байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн тодотгосон.

Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцууллаа. Тэрээр "Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд үлэмж нөлөө үзүүлэх масс транзит буюу хөнгөн галт тэрэг нэвтрүүлэх тухай асуудлыг 1979 оноос ярьж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 2007, 2013, 2017 онд далайцтай судалгаа хийж байжээ.

Хамгийн сүүлийн “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцуулж байна. 31 буудал бүхий 49.4 км урттай, үндсэн гурван чиглэлтэй энэхүү төслийг 2022-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шат болох 18.1 км урттай, 15 буудал бүхий шугамыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байна. Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт компанийг байгуулж, төсөл хэрэгжүүлэх бөгөөд ТЭЗҮ боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулсан.

Төслийн бүтээн байгуулалт өрнөх үед 6,000 орчим, төслийн үйл ажиллагаа жигдэрсэн үед 800 хүнийг ажлын байртай болгоно. Мөн хотын түгжрэлийг 50 хувиар бууруулах бидний зорилт 25 хувьтай хэрэгжинэ. Авто замын хөдөлгөөн тээвэр, ложистик боловсронгуй болж, хүрээлэн байгаа орчны сөрөг нөлөөлөл буурна" гэв.

“Шинэ тойрог зам” төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх бөгөөд 71.5 км замыг хоёр үе шаттай барьж байгуулна.

Төслийн нэгдүгээр шатанд Туулын эрэг дагуу 33.5 км авто зам барих юм. Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбох энэхүү зам түгжрэл бууруулахад онцгой нөлөөтэй гэж тооцож байгаа бөгөөд төслийн нэгдүгээр үе шатны ТЭЗҮ-ийг боловсруулах шатандаа байна.

НИТХ-ын төлөөлөгчид дээрх томоохон төслүүдийг дэмжиж, хэрэгжүүлэх шатандаа алдаа мадаг гаргахгүй байх, хөрөнгө оруулалт болоод бусад төрлийн саатлыг урьдчилан тооцож, богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь гарлаа 1 цаг 51 мин Улаанбаатар хотын авто замын 80 гаруй хувь шинэчлэгдэж байна 1 цаг 54 мин Гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав 1 цаг 55 мин Тусгай хэрэгцээт хүүхдийн шинэ цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орлоо 1 цаг 58 мин 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив 2 цаг 1 мин Монголын боксчид Ливерпүүлийг зорилоо 2 цаг 4 мин Афганистанд хүчтэй газар хөдөлж, 500 хүн амь насаа алдлаа 2 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш боловсролд өргөнөөр хамрагдаж байна 3 цаг 37 мин ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 13,442-д хүрлээ 3 цаг 38 мин Канадын Саскачеваны их сургуультай хамтын ажиллагаа өргөжив 3 цаг 40 мин Дотоодын өндөгний хэрэглээг хангах хүчин чадалтай боллоо 4 цаг 4 мин Европын холбоо Украинд цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж эхэллээ 4 цаг 7 мин ‘Чингис хаан’ үндэсний музейн нэрэмжит жишиг танхим нээлтээ хийлээ 4 цаг 12 мин ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн тухай мэдээлэв 4 цаг 15 мин Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна 6 цаг 49 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ 6 цаг 51 мин Хуульд нийцсэн намууд төрийн шууд бус дэмжлэг авах эрхтэй 6 цаг 54 мин Афганистаны зүүн нутгаар 6.0 магнитудын газар хөдлөлт боллоо 6 цаг 56 мин Дуатлоны Азийн цомын тэмцээн Монголд болно 6 цаг 57 мин Монгол-Шинэ Зеландын парламентын харилцааг бэхжүүлэх айлчлал эхэллээ 6 цаг 58 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн...
Top