x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Иргэн бүр эх оронч худалдан авагч байя" хэмээн уриаллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Очирдагинас” ХХК, “Витафит Инвест” ХХК-д ажиллалаа.

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд ирэх таван жилд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий цогц арга хэмжээ авах болсныг тэрээр хэлэв.

Ингэснээр гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар экспортлогч орон болох боломж бүрдэхийг хэлэв. Ялангуяа газар тариалан, мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэгч нарын байнга хүсдэг бага хүүтэй, урт хугацаатай зээл авах, татварын бодлогоор дэмжих, малын халдварт болон гоц халдварт өвчингүй бүс нутаг болох зэргийг энэ хүрээнд үе шаттай шийдвэрлэхээр болсныг тэмдэглэв.

Үүний тулд төр, засаг, хувийн хэвшил бүх шатанд хамтран зүтгэхийн зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байхыг уриаллаа.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг бүрэн дэмжиж, бусдыгаа манлайлан оролцохоо “Очирдагинас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Тэмүүжин хэлэв.

Мөн “Витафит групп”-ийн захирал С.Болорсайхан “Хүнсний хувьсгалын хүрээнд бид үйл ажиллагаагаа өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгохоор төлөвлөсөн” гэлээ.

Харин “Витафит Милк” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мөнхжаргал “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд санхүү, татварын оновчтой бодлого хэрэгжүүлбэл зардал буурна. Ингэснээр хямд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх боломж бүрдэнэ” гэж үздэгээ хэлэв.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, урт хугацаатай, бага хүүтэй зээл, татварын бодлогоор дэмжиж байвал дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортын хэмжээгээ нэмэх бүрэн боломжтой гэж үндэсний үйлдвэрлэгчид үзэж байна.

Мөн цар тахлын үед ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэсэн  нь  ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, урамшуулах зэрэгт томоохон дэмжлэг болсон тухай ярилаа.

“Очирдагинас” ХХК 50 гаруй нэр төрлийн хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлийн 30-35 хувийг хангадаг бол “Витафит Инвест” ХХК 13 брэндийн 120 гаруй төрлийн жүүс үйлдвэрлэн, зах зээлийн 45 хувийг дангаар хангадаг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 6 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 49 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 5 цаг 58 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 12 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 22 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 32 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 36 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top