x

Г.Нацаг: Хортон шавж идсэнээс өнгө нь өөрчлөгдсөн модод сэргэх боломжтой

Нийслэлийн Байгаль орчны газраас  Улаанбаатар хотын  ногоон бүс болон зарим зуслан орчмын  ойн модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж  байгаа. Тиймээс иргэдийг ой модонд аялж, алхахгүй байхыг сануулсаар буй. Түүнчлэн хот орчмын ногоон бүс дэх ой модны өнгө зарим газарт өөрчлөгдөж, хортонд идэгдэж байж болзошгүй тухай иргэд мэдээлэх болсон.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацагаас нийслэлийн ойн бүсийн талаарх зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн ойролцоох ой модод зарим газарт өнгөө алдаж байгаа нь юутай холбоотой вэ. Хортон шавж идсэнээс болж байна уу?

-Тийм ээ. Энэ жил нийслэл төдийгүй Монгол орны ойн санд хөнөөлт шавжийн голомт их байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрвөн төрөл зүйл буюу шинэсний урч ялаа, Сибирийн хүр эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй бүртгэгдээд байна. Улаанбаатар хотын ойн сангийн нийт 26,646 га талбайд дээрх хөнөөлт шавжууд тохиолдож байгаагаас тэмцлийн ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай, голомтолсон 18 мянган га талбай байна.

-Хортон шавжтай тэмцэх ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ. Хөрөнгө мөнгө хүрэлцээтэй байдаг уу?

-Ойн хортон шавжийн тэмцлийн ажлыг судалгаанд үндэслэн БОАЖЯ-аас энэ чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлдэг. Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс энэ онд орон нутгаас батлагдсан төсвийн хэмжээнд авиа микробиологийн арга буюу агаарын хөлөг ашиглан Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Улиастайд 600 га, үүргийн шүршигч болон утаат багаж ашиглан микробиологийн аргаар Дээндий, Хуандай, Шар хоолойд тэмцлийн ажил өрнүүлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарах Яргайт, Богинын аманд 1002 га нийт 1602 га талбайд тэмцлийн ажлыг хийж гүйцэтгүүлээд байна.

Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс Нийслэлийн төсвөөс дахин нэмэлт төсөв гаргах асуудлыг судалж байгаа. Боломжтой тохиолдолд уг ажлыг долдугаар сарын 08-ны дотор нэмэлтээр гүйцэтгэх боломжтой. Учир нь нийслэлийн ойн санд голомтолсон хөнөөлт шавжийн 80-аас илүү хувийг якобсоны төөлүүрч, шилмүүс хуйлагч эзэлж байгаа бөгөөд эдгээр шавж нь өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхэйн шатыг дамжина.  Долдугаар сарын 10-аас хүүхэлдэйлэх ба гадуураа бүрхүүл үүсгэн хөрсөнд ордог. Тэр хугацаанд Монгол Улсад хэрэгжүүлж буй тэмцлийн аргуудаар устгах боломжгүй болох юм.

-Ойн хортон шавж хэр хурдан үржиж, тархдаг вэ?

-Манай орны шилмүүст ойд хөнөөл учруулдаг навч шилмүүсний хөнөөлт шавжийн нэг эмэгчин нь өндөглөхдөө дунджаар 200, хамгийн ихдээ 900 хүртэл өндөг гарган маш хурдан хугацаанд асар их талбайг хамарсан голомт үүсгэх аюултай байдаг. Ойн хөнөөлт шавж тухайн бүс нутгийн ойд 3-4 жилийн турш тархаж, давтамжтай хооллосон тохиолдолд ой ургах чадвараа алдах эрсдэлтэй. Иймд 2023 онд улс, нийслэлийн зүгээс онцгойлон анхаарч, судалгаанд үндэслэн төсвийг хангалттай хэмжээнд баталж, нэн даруй тэмцлийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлага зүй ёсоор тулгараад байна.

-Хортонд идэгдсэнээс өнгө нь хувирсан мод эргэж сэргэх үү?

-1-2 жил дотроо хортон үүрлэсэн бол сэргэдэг. Түүнээс урт хугацаагаар хортонд идэгдэж хуурайшсан бол сэргэх боломжгүй.

-Сэргэхээргүй болсон модод хэр их байдаг вэ. Нэгэнт сэргэхгүйг нь цэвэрлэж цэгцэлдэг үү?

-1998-2002, 2013 онуудад хортон  шавж ихэссэнээс сэргэхээргүй хуурайшсан ой бий. Гандаж хуурайшсан модод хортон шавж үүрлэх үүр болдог сөрөг талтай. Тиймээс гоожингоор бэлтгүүлж, түлшний хэрэглээнд ашигладаг. Сүүлийн жилүүдэд, тухайлбал 2016-17 онд хортон шавжийн тэмцлийг сайн хийсэн тул 2018-2020 онд хортон шавж илрээгүй. Өнгөрсөн оноос хортон шавж нэмэгдэх хандлага ажиглагдаж энэ онд цөөнгүй газарт илэрсэн.

-Нийслэлийн ойн бүсэд хэдий хэмжээний газар, ой багтдаг вэ. Тэдгээрт хэчнээн төрөл зүйлийн мод,  ургамал байна вэ?

-Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн ой бөгөөд бүрэлдэхүүнд шинэс, хуш, нарс, гацуур, хус, улиас, бургас, улиангар бүхий шилмүүст ой зонхилдог. Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн нийт талбайн хэмжээ 116.257 га талбай байгаагаас ойгоор бүрхэгдсэн 80 мянган га талбайтай.

-Эдгээрийн арчлалт, хамгаалалтад хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

-Нийслэлийн Байгаль орчны газраас дөрвөн жил тутам ойн сангийн менежмент төлөвлөгөөг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж хэрэгжилтийг хангуулан ажилладаг. Манай байгууллагын зүгээс ой хамгааллын чиглэлээр жил бүр ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгаа, тус судалгаанд үндэслэн тэмцлийн ажил гүйцэтгэх, ойн цэвэрлэгээний арга хэмжээ, мөн сүүлийн жилүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр түймрийн халз зурвас байгуулах, тогтмол хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 5 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 49 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 5 цаг 58 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 12 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 22 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 32 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 35 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top