x

Наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналаар ЭХЭМҮТ-ийг тохижуулахаар боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Тоёота Сэйлс Монголиа" ХХК болон "Монгол Контент" ХХК-ийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд Үндэсний их баяр наадмын түншээр ажиллах, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү бөхийн бай шагнал, тусламжийн ажлуудыг хүмүүнлэг болон улс нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.

Тухайлбал, өнгөрсөн жил түрүү бөхийн нэрэмжит TOYOTA HIACE машиныг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэглэсэн. Хүнд хэцүү цар тахлын үед эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад уг автомашин хэрэг болно хэмээн үзэж дээрх шийдвэрийг гаргаж байв.

Тэгвэл энэ онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд ЭХЭМҮТ-ийн амбулаторийг тохижуулахаар шийдвэрлэлээ. Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсэг нь 283.8 м.кв бөгөөд энэ талбайг тохижуулах юм.

“Тоёота Мотор Корпорац” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ийн шийдвэрлэжээ.

Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгожээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Наадмын зохион байгуулалтын ажилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар голлох үүрэгтэй. Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналыг нийгмийн хариуцлагын хүрээнд олгодог Тоёота брэндийг нийгэмд сурталчлах, хамтрах боломжтойг иргэдэд таниулах нь биднээс өгч буй дэмжлэг юм. Тоёота Сэйлс Монголиа нийгмийн хариуцлагаа хүлээж энэ жил ЭХЭМҮТ-ийг тохижуулахаар болж байна. Монгол түмний баяр наадмыг хүндэтгэж түншээр оролцож байгаад баяртай байна. Дараагийн ажлуудаа илүү хүртээмжтэй, өргөн цар хүрээтэй зохиоход хамтарна" гэлээ.

Харин Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүо Оүчи “Тоёота 2021 оноос эрхэм зорилгоо бүгдэд зориулсан аз жаргалыг үйлдвэрлэх гэж тодорхойлсон. Аюулгүй, амар тайван байдал нь аз жаргалыг бий болгох хамгийн чухал суурь юм. Тоёотагийн аюулгүй автомашиныг нийлүүлэн, ашиглалтын баталгааг хангах замаар аз жаргалтай, эрүүл монгол хүний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулна гэж үздэг.

"Тоёота Мотор Корпорац" нь дэлхийн олон улсад тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж буй. Энэ урт хугацааны зорилтоор дамжуулан монголчуудын нийгэм, эрүүл мэндэд чиглэсэн ажлуудыг хийх бодолтой байна. Монголчуудын аз жаргалыг нэмэгдүүлэх ажилд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Хэн бүхэн аюулгүй, аз жаргалтай байгаасай” хэмээв.

Монгол Контент ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинзориг “Тоёота Сэйлс Монголиа" компаниас хэрэгжүүлж буй ажлуудыг зохион байгуулах, олон нийтэд түгээх албан ёсны агентлагаар "Монгол Контент" ХХК ажиллаж байна. Баяр наадмын бай шагнал, тусламжийн ажлуудыг зохион байгуулахаас гадна зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг хийж байна.

42 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг, 215 мянган хүн амбулаторийн үйлчилгээ авч, 12 мянган эх амаржиж, 15 мянган мэс засал хийдэг хамгийн их ачаалалтай ажилладаг ЭХЭМҮТ-ийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулах ТЭЗҮ-г бэлэн болгоод байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 15 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 58 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 8 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 21 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 31 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 41 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 45 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top