x

Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хүнийг яллаж болохгүй 

Зургийг news.mn

Хуульчид нэгдэн Улсын дээд шүүхийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Учир нь Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийг тайлбарлахдаа Үндсэн хууль, олон улсын гэрээ, Эрүүгийн хуулийг зөрчиж буруу тайлбар гаргасан гэжээ.

Эрүүгийн хуульд оруулсан 2020.01.10-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр эрүүгийн хэрэгт ял шийтгэх хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолдог байсныг өөрчилж яллагдагчаар татсанаар зогсоодог болсон байна. Энэ хууль батлагдсанаасаа хүчин төгөлдөр болох тул 2020.01.10-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарна. Гэтэл Улсын дээд шүүх 2020 оноос өмнө шалгагдаж байсан хэргийн тухайд яллагдагчаар тооцсоноор хэрэг шалгах хугацаа зогсоно гэж тайлбарласнаар Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн байна.

Ингэснээр 2020 оноос өмнө хэрэг үйлдсэн гэж шалгагдаж байгаа иргэдийн хувьд сүүлд батлагдсан хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаагүйгээр хэрэгт шалгагдаж эдийн засаг, сэтгэл санаа, амьдрал хувь заяагаараа хохирох нөхцөл үүссэн гэж хуульчид үзэж байна. Манай улсад эрүүгийн хэрэгт шалгаж байна хэмээн хэдэн жилээр заримдаа арав гаруй жилээр иргэнээ цаг наргүй шалгаж, өдөр бүр цагдаагийн үүд сахиулж, заримдаа цагдан хорьж, хилээр хэдэн жил гарч чадахгүйн улмаас гадагш явж нарийн эмчилгээ авч чадахгүй амь насаар хохирох, ажилд орж чадахгүй болох, банкны данс, хөрөнгөө хаалгаснаар хөрөнгөө захиран зарцуулж чадахгүй амьд сүг болгох замаар залхаан цээрлүүлж эрүүдэн шүүлгэсэн гэх шүүмжлэл нийтлэг байдаг.

Гэтэл Улсын дээд шүүх сүүлд батлагдсан Эрүүгийн хуулиар өмнө үйлдэгдсэн гэх эрүүгийн хэргийг шалгах үндэслэлтэй гэж үзсэнээр дахиад хэдэн ч жилээр шалгагдах үүдийг нээлээ. Хэрэв гэм буруутай бол шүүхээр шийдүүлэх, буруугүй бол боломжит богино хугацаанд шалгаад нотолж чадахгүй бол хэрэгсэхгүй болгох хуулийн зарчмыг Улсын дээд шүүх уландаа гишгэсэн байна. Учир нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох Үндсэн хуулийн зарчим байсаар атал буруугүй хүнийг ч шалгах нэрээр залхаах тохиолдол элбэг байна.

Мөн тухайн гэмт хэрэгт тохирох ял шийтгэлээс ч илүүтэйгээр олон жил хэрэг холбогдуулан шалгаж залхаан цээрлүүлдэг явдалтай хуульчид цаашид тэмцэнэ. Ирээдүйд батлагдах Эрүүгийн хуулиар хэнийг ч яллаж болохгүй гэдэг байр суурийг хуульчид илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 15 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 59 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 8 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 32 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 42 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 45 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top