x

Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан гэх худал мэдээллийг түгээхгүй байхыг хүсч байна

Жэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар очсон 126 монгол жуулчны 23 нь сураггүй алга болсон буюу харласан гэх мэдээлэл тараад буй.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ албан ёсны тайлбар хийлээ. 

Тэрээр "Монгол хүн монгол хүндээ хайртай баймаар байна. Аялал жуулчлалын маршрутаар зургаадугаар сарын 22-ны өдөр Жэжү хотод очсон 23 иргэнтэй холбоотой асуудал. Хууль ёсны хугацаа нь 30 хоног тул долдугаар сарын 21-ний өдөр хүртэл ямар нэгэн хайх үйл ажиллагаа явагдахгүй, аливаа гэмт хэрэгт холбогдоогүй эсвэл тодорхой завиар аялж явж байгаад осолд өртөөгүй бол шүү дээ. БНСУ ялгаа байхгүй шар мэдээллийн сайтуудтай. Тэр шар сайтуудад гарсан мэдээллийг Монгол Улсад их хэмжээгээр явуулж байгаа нь харамсалтай.

Өнөөдөр 30 хоногийн визтэй орж ирсэн БНСУ-ын иргэн Монгол Улсад ирээд аяллын тав хоногтоо маршрутаараа яваад хүсвэл үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аяллыг өөрөө хийх боломжтой.

Мөн долдугаар сарын 9, 14-ний өдөр дараагийн онгоцнууд ирэх хуваарь байгаа. Аливаа гэмт хэрэгт холбогдоогүй, эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Тиймээс долоодугаар сарын 21-ний өдрийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэх мэдэгдэл хийх нь хариуцлагагүй үйлдэл. Жэжү арал нь эх газраас тусгаарлагдсан. Эх газар руу визтэй иргэд нэвтрэх боломжтой.

БНСУ-ын шалган нэвтрүүлэх буюу цагаачлалын алба маш хатуу үйл ажиллагаатай, хариуцлагатай ажилладаг байгууллага юм. Иймд тухайн 23 иргэнийг харласан мэтээр худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Албан тушаалын болон авлигын шинжтэй хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэв 2 мин Банкны хар жагсаалтыг халлаа 3 мин Хүннү 2222’–‘Ривер гарден’-ийг холбосон замын ажил эхэллээ 4 мин Шинэ Зеландын парламентын төлөөлөгчид Монголын түүх, соёлтой танилцлаа 6 мин Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн хуваарь гарлаа 2 цаг 56 мин Улаанбаатар хотын авто замын 80 гаруй хувь шинэчлэгдэж байна 2 цаг 59 мин Гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав 3 цаг 0 мин Тусгай хэрэгцээт хүүхдийн шинэ цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орлоо 3 цаг 3 мин 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив 3 цаг 7 мин Монголын боксчид Ливерпүүлийг зорилоо 3 цаг 9 мин Афганистанд хүчтэй газар хөдөлж, 500 хүн амь насаа алдлаа 3 цаг 10 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш боловсролд өргөнөөр хамрагдаж байна 4 цаг 42 мин ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 13,442-д хүрлээ 4 цаг 43 мин Канадын Саскачеваны их сургуультай хамтын ажиллагаа өргөжив 4 цаг 45 мин Дотоодын өндөгний хэрэглээг хангах хүчин чадалтай боллоо 5 цаг 9 мин Европын холбоо Украинд цэргийн хүч илгээх асуудлыг хэлэлцэж эхэллээ 5 цаг 12 мин ‘Чингис хаан’ үндэсний музейн нэрэмжит жишиг танхим нээлтээ хийлээ 5 цаг 17 мин ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдсэн тухай мэдээлэв 5 цаг 20 мин Зөвшөөрөгдсөн зам, гүүрийг ашиглахыг зөвлөж байна 7 цаг 54 мин Өнгөрсөн долоо хоногт нийслэлд 9 объектын гал түймрийн дуудлага бүртгэгдлээ 7 цаг 56 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ ABU Robocon 2025 тэмцээнд 13 орны шилдэг багууд өрсөлдлөө Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохи... АНУ-ын Конгресс Монголын ардчиллыг дэмжсээр ирснийг онцлов Мөрөн-Улиастай чиглэлийн 262 км авто замын төслийг баталлаа Теннисний домогт Федерерийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хү... Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын төлөөлөгчидт... “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө Дээд боловсролын шинэчлэл, бүтээн байгуулалтын санхүүжилтийн... Насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унахаас сэргийлэх ар... Монголын 50 бизнес эрхлэгч эмэгтэй WEIDE сангийн дэмжлэгт ха... 539 га талбайд байрлах эко парк 2027 онд ашиглалтад орно Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Генийн өөрчлөлттэй гахайн уушги хүний биед 216 цагийн турш х... Нарны гүүрний замын хаалт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилн...
Top