x

Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлэв

Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн. Нийслэлийн зүгээс орон сууцны орц, гарцыг нээхээр зам тавих талбайд өртсөн “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна.

Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн дөрөвдүгээр сарын 13-ны хурлаас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах орон сууцны хорооллын орц, гарцыг шийдвэрлэх тэмдэглэл гарсан. Энэ дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Эрэл” ХХК-д газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг тавдугаар сарын 4-нд өгсөн. Гэвч өнөөдрийг болтол тус компани хариу өгөөгүй, компанийн удирдлагууд олддоггүй, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан асуудал тулгарч байна” гэлээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч “Олимпын гүүрний барилгын ажилтай холбоотойгоор 3000 гаруй оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөөр зургаа дахь жилтэйгээ золгож байна. 2016 онд Олимпын гүүрний барилгын ажил эхэлснээр гүүрний урд болон хойд талын оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөн. Баруун урд болон урагшаа гардаг хоёр гарцыг хааж, гүүр барьсан. Нийслэлийн удирдлагуудад удаа дараа гарц хааж байгаа талаар гомдол гаргасаар ирсэн. Нийслэлийн зүгээс иргэдийн эрх ашгийг хамгаалж, маргааныг шийдэхээр шуурхай арга хэмжээ авч буйд оршин суугчийн хувьд баяртай байна” гэсэн юм.

Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүрний барилгын талбайд “Эрэл” ХХК-ийн газар орсон. Тус замыг дөрвөн эгнээ, нэг талдаа 1.5 метр өргөн явган хүний зам, нөгөө талдаа 1.5 метр өргөн дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөж барилгын ажил эхэлсэн. Мөн 33 метр урт гүүрний барилгын ажил эхэлжээ. Зам, гүүрийн байгууламжийн ажлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн байна. Зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Говийн замын ачааллыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой юм.

Бүтээн байгуулалтын газарт 15 аж ахуйн нэгжийн газар өртжээ. Өнөөдрийн байдлаар 10 байгууллагатай тохирч, газар чөлөөлөлт хийсэн. “Эрэл” ХХК-ийн тухайд хоёр удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүлж буй юм.

Хариу өгөхгүй бол үе шаттай арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 16 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 59 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 9 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 32 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 42 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 46 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top