x

Эдийн засгийн коридорыг тойрсон 3 улсын эрдэмтэд чуулж байна

БНХАУ, Монгол Улс, ОХУ 3 улсын Эдийн засгийн коридор байгуулах хамтын ажиллагааны хүрээнд олон улсын эрдэмтэн судлаачдын байгуулсан“Тинк танк” холбооны ээлжит хуралдаан Улаанбаатар хотноо үйл ажиллагаа эхэллээ.

Эдийн засгийн коридор байгуулах ажлыг 3 улсын төр, засгийн бодлогод тусган хөрсөнд буулган хэрэгжүүлэхэд судалгаа, шинжилгээний ажлаар туслаж өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой “Тинк Танк” холбооны анхны хуралдаан, үйл ажиллагаа 2015 онд Монгол Улсаас эхлэн удаалаад ОХУ-ын Буриадын Улаан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод үргэлжлэн 4 удаагаа дахин Улаанбаатар хотноо ийнхүү чуулж байна. Энэ удаагийн форумыг Монгол Улсын Засгийн газар, ШУА, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, БНХАУ-ын “Development Research Center of the State Council” байгууллага, ОХУ-ын ШУА-ийнАлс дорнодын институт хамтран зохион байгуулж, 3 орны эрдэмтэн судлаачдын 30 гаруй илтгэлийг гурван салбар хуралдаанаар хэлэлцэж байна.

Хуралдааны талаар ШУА-ийн тэргүүн дэд Ерөнхийлөгч, академич, доктор профессор Г.Чулуунбаатар хэлэхдээ, “Манай гурван улсын Эдийн засгийн коридорын үзэл санаа бол “Торгоны зам”-аас улбаатай түүхэн уламжлалтай юм. Энэхүү үзэл санааг БНХАУ “Нэг бүс-нэг зам”, Монгол Улс Хөгжлийн зам хөтөлбөр, ОХУ “Евроазийн эдийн засгийн коридор” хэмээн томьёолон үргэлжлүүлэн ирж энэ санаан дээр бид нэгдэн, үйл ажиллагааны үр дүнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 улсын төрийн тэргүүн нарын удаа дараагийн уулзалтуудаас тогтсон Эдийн засгийн коридорыг тойрон “Тинк танк” холбоог байгуулан 4 дэх удаагаа хуран чуулж байна. Холбоо өнгөрсөн хугацаанд тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглэн хэлбэл, үйл ажиллагааны хүрээнд холбоо маань институц болж дүрэм журам, хамтран ажиллах хэлбэр зохион байгуулалт улам бүр оновчтой болон хэлбэржин бэхжиж байна. Бид өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлаар удирдлага, зохион байгуулалтын зарчим дүрмээ шинэчлэн баталснаар “Тинк танк” холбооны үйл ажиллагаа чанарын шинэ шатанд гарах эхлэлийг тавиад байна.

Өнгөрсөн 3 удаагийн хуралдаанд 3 улсын нийт 500 гаруй эрдэмтэн, судлаач оролцож олон тооны илтгэл бүтээлүүдийг хэлэлцсэн нь 3 улсын гадаад, дотоод бодлогоо тодорхойлох, Эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна гэж үзэж байна. Холбоо үйл ажиллагаа явуулах цар хүрээгээ нарийвчлан тодорхойлж тэргүүлэх ач холбогдол өгөх чиглэлүүдээ боловсруулж байна. 3 улсын Эдийн засгийн коридор зөвхөн эдийн засгийн асуудал төдий бус, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан нийгэм-эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны өргөн дэлгэр үйл ажиллагааны хэлбэр болж байна. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан арга хэмжээ, хийсэн судалгаа, хэрэгжүүлж ирсэн хэд хэдэн томоохон төслийн явцаас харахад хамтын ажиллагааны цаашдын чиглэлүүд тодорхой болж ирж байна” гэв.

3 улсын олон улсын форумын үндсэн хуралдаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжлийн судалгааны төвийн захирал, профессор Ян Чэньхуа, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В.Базаров нар хүндэт төлөөлөгчөөр оролцож, 3 улсын эрдэмтэн судлаачид “Эдийн засгийн коридор: Бүс нутгийн тээвэр, ложистик, дэд бүтэц, цахилгаан сүлжээ, эрчим хүчний нөөц”, бүтээн байгуулалтыг тойрсон асуудлаар илтгэл тавин хэлэлцүүлж байна. Гурван өдөр үргэлжлэх хуралдааны маргааш, нөгөөдрийн хурлаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, тогтвортой хөгжил, байгаль хамгаалллын талаар илтгэлүүдийг сонсож хэлэлцэн бизнес уулзалтууд мөн болох юм.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-40 см нимгэн байна 5 цаг 45 мин Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ 5 цаг 47 мин Эм, биобэлдмэлийн хяналтаар 321 зөрчил илрүүлэв 5 цаг 48 мин Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл 5 цаг 49 мин Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензиний нөөцтэй байна 5 цаг 50 мин Чансаа өндөр 128 бөх Ерөнхийлөгчийн цомын төлөө барилдана 5 цаг 52 мин Хагас коксон түлш агаарын чанарт бодит үр дүн өгч байна 5 цаг 53 мин Ерөнхийлөгч М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо 5 цаг 57 мин "Avatar 3" киноны нээлтийн орлого 345 сая ам.долларт хүрэв 6 цаг 4 мин Азийн хөл бөмбөгийн холбоо AFC лигийг зохион байгуулна 6 цаг 14 мин АНУ-Венесуэлийн зөрчлөөс үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ 6 цаг 16 мин Төгрөгийн хадгаламж 24.7 их наяд төгрөгт хүрчээ 6 цаг 57 мин Ус цэвэршүүлэх, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд удахгүй ашиглалтад орно 6 цаг 59 мин Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэгийг 1.4 тэрбум төгрөгөөр бүрэн засварлажээ 8 цаг 12 мин 2026 оны нэгдүгээр сарын сумогийн банцүкэгийг албан ёсоор танилцууллаа 8 цаг 15 мин Говийн бүсийн хурдан тэмээг шалгарууллаа 8 цаг 16 мин Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөх оны мөн үеэс 158 төгрөгөөр суларлаа 8 цаг 16 мин Энэ онд нийслэлд 35 сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулжээ 8 цаг 23 мин АТГ 17 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 26 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү...
Top