x

Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна

Үндэсний их баяр наадам дөхсөн энэ цаг үед Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олширдог. Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг маргаашаас буюу 2022 оны зургадугаар  сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.

-Наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Өмнөх жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай болон Хүй долоон худгийн хоёр тойрогт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлт авна. Төв цэнгэлдэх орчимд үйлчилгээ эрхлэгчид асарт, Хүй долоон худагт гэрт үйлчилгээ үзүүлэх юм. Энэ жилийн хувьд хүсэлтийг биетээр бус цахимаар авч байгаагаараа онцлог. Www.ulaanbaatar.mn сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг маргааш өглөөний 08:00 цагаас эхлүүлж, долдугаар сарын 1-ний 17:00 цаг  хүртэл хүлээн авна.

-Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлт өгч буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур, шаардлага тавих вэ?

-Баяр наадмын үйлчилгээг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог онцлогтой. Үйлчилгээ эрхлэхийн цаана хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй яригддаг учраас тэр. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд www.ulaanbaatar.mn сайтад тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдээд, бүртгүүлэхэд болох юм. Бүртгэл баталгаажих үед QR код олгоно.

-Шалгуур, шаардлага урьд жилүүдтэй адил байх уу. Нийт хэдэн аж ахуйн нэгжид үйлчилгээ эрхлэх боломж олгох вэ?

-Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхлэхэд мэргэжлийн тогоочтой байхыг шаарддаг байсан нь хэвээр үйлчилнэ. Дээр нь энэ жилээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг нэмж шаардаж байгаа. Нийт 374 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах боломжтой.

-Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Аж ахуйн нэгжүүд цахимаар хүсэлтээ өгч, тэрхүү хүсэлт нь баталгаажиж QR код авсны дараа УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.

-Наадмын өдрүүдэд хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Мэргэжлийн байгууллагууд баяр наадмын өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Хяналтыг чиг үүргийн дагуу тогтмол зохион байгуулна. Хог тээвэрлэлтийг ТҮК-ууд хариуцна. Хатуу болон шингэн хог хаягдлыг байршуулах цэгүүд бий. Аж ахуйн нэгжүүд тухайн цэгт хог хаягдлаа байршуулах учиртай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 17 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 0 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 9 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 23 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 33 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 43 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 47 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top