x

Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Баянгол-Залуудын хөгжил” арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтохтой 3 жил хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь Төмөр замын салбарын хүний нөөцийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан төмөр замын мэргэжлийн хүний нөөцийг хамтран бэлтгэх, судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох асуудлаар хамтран ажиллах зорилготой юм.

Санамж бичиг байгуулах үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт суусан “Баянгол-Залуудын хөгжил” арга хэмжээний хүрээнд дүүргийнхээ залуучуудыг дэмжих, улс орны бүтээн байгуулалтад хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр хурдан сураад ажилтай, орлоготой болгох үүднээс дүүргийнхээ 25 хорооны залуучуудыг сургах санаачилга гаргасныг Улаанбаатар төмөр замын Политехник коллежийнхон хүлээн авч, ажил хэрэг болгож байгаад талархал илэрхийлье. Энэ хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 25 хорооноос нэг нэг хүүхэд сурах бөгөөд хороодын Засаг даргын Ажлын албаныхан иргэддээ мэдээллийг хүргэж байгаа. Дүүргийн зүгээс энэ хөтөлбөрт тухайн хороондоо амьдардаг хүүхдийг хамруулах шаардлага тавьж байна. Төлбөрийг “Баянгол-Залуудын хөгжил” хөтөлбөрөөс санхүүжүүлнэ” гэсэн юм.

Дараа нь Улаанбаатар төмөр замын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох “Төмөр замын боловсон хүчин бэлтгэх манай сургуулийн элсэлт 6 дугаар сарын 20-оос эхэлсэн. Долдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Манай сургуулийн зүгээс ЭЕШ-тын шаардлагад нийцсэн хүүхдүүдээ авах юм. БГД-т Төмөр замын мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалттай нийслэлийн Ган зам 20,  73 дугаар сургууль бий. Эдгээр сургуулийг төгссөн хүүхдүүд манай сургуульд сурахад давуу талтай байна” гээд дээрх санаачилгыг гаргасан Засаг даргад талархал илэрхийлсэн юм.  

Санамж бичгийг байгуулснаар Баянгол дүүргийн залуучууд Улаанбаатар төмөр замын Политехникийн коллежийн 1 жилийн мэргэжлийн боловсрол олгох Төмөр замын өртөөний жижүүр, Ачаа вагон хүлээлцэгч, Зүтгүүрийн туслах машинч, Илчит тэрэгний засварчин, Вагон үзэгч, засварчин, Зорчигчийн вагоны үйлчлэгч, Төмөр замын замчин, Цахилгааны монтёр зэрэг мэргэжлээр элсэн суралцах, цаашлаад амжилттай суралцаж төгссөн тохиолдолд ажлын байраар хангах боломж бүрдэнэ.

Мөн эхний ээлжинд суралцах залуучууд 2022 оны 09 дүгээр сараас эхлэн суралцаж эхлэх бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар төмөр замын Политехник коллеж болон элсэгчдийн хооронд гурвалсан гэрээг байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 15 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 58 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 7 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 21 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 31 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 41 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 45 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top