x

Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ

Увс аймгийн Өндөрхангай суманд шалтгаан тодорхойгүй үхсэн малаас халдвар авсан боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэний дагуу тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид молекул биологи(PCR)-ийн шинжилгээгээр оношийг баталгаажууллаа.

Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.

Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:

  • Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах;

  • Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх;

  • Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлгийн байгууллагад хандах;

  • Үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах, газар шорооны ажил хийхдээ хамгаалах хувцас өмсөж занших, арьсаа шалбалах, гэмтэхээс болгоомжлох;

  • Шалтгаангүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй, ил задгай хаяхгүй байх;

  • Мэргэжлийн байгууллагад хандаж мал үхсэн шалтгааныг тогтоолгох.

Эх сурвалж: ЗӨСҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 40 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 49 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 1 цаг 0 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 1 цаг 12 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 1 цаг 27 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 1 цаг 28 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 1 цаг 34 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 1 цаг 52 мин Цагаан хэрэм 2 цаг 3 мин Дугаарын хязгаарлалтын зөрчлийг камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно 2 цаг 10 мин Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд засвар хийгдэх хуваарь 2 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 2 цаг 23 мин Индонезид эмэгтэйчүүд шүүр барин жагслаа 16 цаг 45 мин Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлах шиг амархан зүйл байхгүй ч хувийн хэвшлээ дэмжих үүргээ төр орхиж болохгүй 16 цаг 55 мин Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, дагуул хот хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэж байна 17 цаг 3 мин Нотариат, баталгаат орчуулгагүйгээр цахим апостиль авах боломж бүрдлээ 17 цаг 23 мин Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 25 мин ЭМД-ын санд эхний хагас жилд 21.1 тэрбум төгрөг төвлөрүүлэв 19 цаг 20 мин Энхтайваны гүүрний явган замыг яаралтай засахыг үүрэг болголоо 19 цаг 22 мин Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина 19 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа... Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр ... Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top