x

Краны тулгуурыг налуу газарт байршуулсан зөрчлийг арилгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэв

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт авто краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг зөрчиж авто краныг ухсан нүхний ирмэгт,  налуу газарт тулгуурыг байрлуулан барилга угсралтын ажилд ашиглахаар завдсан зөрчлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн таслан зогсоож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.

Өргөх байгууламжийн угсралт болон ашиглалтын явцад эзэмшигч, ашиглагч нар холбогдох хууль, дүрэм журам, стандартыг мөрдөөгүйгээс техникийн үндсэн шийдлийн алдаа, зөрчил гаргах, улмаар өргөх байгууламжийн бат бэх, тогтвортой байдал алдагдаж хүний эрүүл мэнд, амь нас хохирох, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдал нөлөөлөх явдал гарсаар байна.

Иймд өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартын чанд мөрдөж, хэрэгжилтийг хангуулан өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул, ослоос урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч ажиллахыг анхааруулж байна. 

Үүнд:

  1. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Сагстай өргөгчийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм, Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийг аюулгүй ашиглах дүрэм болон салбарын бусад хууль эрх зүйн актуудыг мөрдөж, хуулиар хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах;

  2. Өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч нь өргөх байгууламжийг ажиллагаанд оруулахын өмнө үзлэг, шалгалт, засвар, тохируулга, туршилтын ажлыг хийж туршилтад тэнцсэн үед акт үйлдэж, техникийн паспортад тэмдэглэл хөтөлж ашиглах;

  3. Өргөх байгууламжийн ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийж бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах;

  4. Мэргэжлийн хяналтын байгууллагын баталсан хяналтын хуудсаар дотооддоо үнэлгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;

  5. Өргөх байгууламжаар паспортад заасан даацаас хэтрэхээргүй ачааг өргөх буюу шилжүүлэх;

  6. Техникийн ээлжит магадлалыг 12 сар тутамд нэгээс доошгүй удаа хийх;

  7. Ажилтнуудыг өргөх байгууламжийн ашиглалттай холбоотой хууль, дүрэм, бусад эрх зүйн акт баримт, холбогдох бусад мэдээллээр хангаж, сургалт зохион байгуулах;

  8. Бүрэн бүтэн байдал хариуцагч, ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, ашиглалт хариуцагч нарыг томилсон тушаал, засвар хийсэн байдал, техникийн магадлалыг /дугаар, он, сар, өдөр/ паспорт дээр бичиж гарын үсгээр баталгаажуулах;

  9. Өргөх байгууламжийн ба түүний эд анги, элементүүдийг шинэчлэн өөрчлөх, засварлах, угсралтын ажлыг холбогдох төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, мэргэшсэн ажилтантай, техникийн нөхцөл боломжоор хангагдсан, стандарт, техникийн нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх;

  10. Өргөх байгууламжийг эзэмшигч, ашиглагч байгууллага нь түүнийг ашиглах зөвшөөрлийг хяналтын байгууллагаас авч ажиллах;

  11. Угсралт, засвар үйлчилгээний явцад металл хийц, механик зангилаа, редуктор, ган татлага, дэгээ, чиглүүлэгч дамар, хүрд, тоормосны үзлэг хийж, арилгаж болохгүй гэмтэл илэрсэн үед ажиллуулахгүй байх;

  12. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-д заасны дагуу мэргэжлийн боловсон хүчин бүхий дотоод хяналтын нэгж, ажилтныг ажиллуулж, ажлын байрны онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны дүрэм журам, зааврыг боловсруулж батлан, хэрэгжилтийг хангуулж ажиллах;

Мэргэжлийн хяналтын байгууллага дөрөвдүгээр сараас эхлэн барилга угсралтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналтыг хийж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдал хангагдаагүй, холбогдох зөвшөөрөлгүй зэрэг нийт 78 барилга угсралтын үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр зогсоогоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 30 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 13 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 22 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 36 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 46 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 56 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 0 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top