x

Францад болох Европын хамгийн том мал, аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улсыг урилаа

Франц улсын Клэрмон-Ферран хотод энэ оны аравдугаар сарын 4-7-нд Европын хамгийн томд тооцогдох мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн худалдаа болно.

“Sommet de l’Elevage” үзэсгэлэн Монгол Улсыг зочин орноор оролцуулах хүсэлтэй байгаагаа Францын төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд уламжилж, өнгөрсөн лхагва гаригт урилга гардуулсан байна. Үзэсгэлэнд урьж буй саналаа баталгаажуулж, өнөөдөр Монгол, Франц хоёр улсын мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааны бизнес уулзалт боллоо.

Тус үзэсгэлэн нь жил бүр 180 мянган ам.метр талбайд болдог бөгөөд 30 орны 1,500 оролцогч 100 мянга гаруй жуулчин хүрэлцэн ирж, 70 гаруй үүлдрийн 2,000 гаруй шилмэл малын шалгаруулалтыг үзэж сонирхдог байна.

Тус арга хэмжээний үеэр Европын махны үхрийн аж ахуйн тэргүүлэгч форум гэгдэх “Уулархаг нутагт мал аж ахуй эрхлэх нь” зөвлөгөөн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа, фермийн үйл ажиллагаатай танилцах хөтөчтэй аялал, мал аж ахуй эрхлэхэд тулгамдаж буй дэлхий нийтийн асуудлаарх хурал, зөвлөгөөнүүд, туршлага солилцох болон хувьчилсан бизнес уулзалтууд болдог аж.

Манай улс Франц улстай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд ахиулах нь чухал  ач холбогдолтой юм. Учир нь сүүлийн үед эрчимжсэн мал аж ахуйн салбарт үржүүлж буй цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч шилмэл үүлдрийн малыг ихэнхдээ Франц улсаас Засгийн газрын шугамаар ч хувийн хэвшлийн зүгээс ч цөөнгүй импортолж байгаа юм.

“Sommet de l’Elevage” үзэсгэлэнд зочин орноор оролцох Монголын талын бэлтгэл хангах ажлын хэсгийн дэд даргаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
DNN.mn сайтын захирлаар М.Мядагбадамыг томилжээ 40 мин О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон хийж байна 49 мин Танго бүжгийн ДАШТ-д аргентин хос түрүүллээ 59 мин Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улсаа хөндөх вий.. 1 цаг 12 мин В.Путин Умард Солонгосын удирдагчид талархал илэрхийллээ 1 цаг 27 мин Нийт нутгийн 60 орчим хувь бэлчээрийн нөөцтэй байна 1 цаг 28 мин Индонезид эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 хүн сураггүй болжээ 1 цаг 34 мин Г.Занданшатар: Хөдөө аж ахуйн салбарт Евразийн зах зээл нээлттэй байна 1 цаг 52 мин Цагаан хэрэм 2 цаг 3 мин Дугаарын хязгаарлалтын зөрчлийг камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно 2 цаг 9 мин Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд засвар хийгдэх хуваарь 2 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 2 цаг 23 мин Индонезид эмэгтэйчүүд шүүр барин жагслаа 16 цаг 45 мин Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлах шиг амархан зүйл байхгүй ч хувийн хэвшлээ дэмжих үүргээ төр орхиж болохгүй 16 цаг 55 мин Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж, дагуул хот хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэж байна 17 цаг 3 мин Нотариат, баталгаат орчуулгагүйгээр цахим апостиль авах боломж бүрдлээ 17 цаг 23 мин Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлнэ 17 цаг 25 мин ЭМД-ын санд эхний хагас жилд 21.1 тэрбум төгрөг төвлөрүүлэв 19 цаг 20 мин Энхтайваны гүүрний явган замыг яаралтай засахыг үүрэг болголоо 19 цаг 22 мин Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина 19 цаг 27 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс 175.4 мянган төгрөгөөр ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч энхийг сахиулах үй... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... У.Сүрэнжав, Г.Болор-Эрдэнийн гавьяаг алдаршуулан хүндэтгэл ү... Жесс Фокс бөөрний хорт хавдрын улмаас мэс засалд оржээ Монголын буудлагын баг Ази тивийн аваргаас гурав дахь медали... Банкны хар жагсаалтыг халлаа Дарханд мах боловсруулах үйлдвэрүүд экспортын зорилгоор мал,... “Дружба” хоолойн ажиллагаа сэргэсэн ч Украин, Унгарын маргаа... Монгол-Хятадын экспо: “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ биржээр ... Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top