x

АИХ-ын дарга асан Ж.Гомбожав хашаандаа 13 жилийн хугацаанд нэг сая орчим мод тарьжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод үржүүлж буй зарим айл өрхөд зочиллоо.

Тэрээр эхлээд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Бадарчийн Ганболдынд очив.

Б.Ганболдынх хороондоо 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд ам бүл есүүлээ. 1996 онд хашаандаа гурван чацаргана тарьж эхэлснээс хойш жил бүр өргөжүүлсээр одоо 30 орчим төрлийн мод, бут тариад байна.

Шинэс-үхрийн нүд, монос, улиас, хайлаас, нохой хошуу, тэхийн шээг, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, тошлой, хус, тавилгана , чацаргана зэргийг тарьж, 0.07 га талбай хашааныхаа 80 хувийг ногооруулжээ. Мөн хоёр ч шилэн хүлэмж барьсан байна.

Үүнээс гадна Цагаанчулуутын аманд дөрвөн га газарт 3,500 мод тарьж ургуулж байгаагаа гэрийн эзэгтэй Ш.Тунгалаг танилцууллаа.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш хашаандаа мод тарьж ургуулах хүсэл, сонирхолтой иргэдийн тоо эрс өсөж, үр, суулгац худалдаж авч байгаа тухай ярилаа.

Хашаандаа сайхан амьдрахын зэрэгцээ өрхийн орлогоо өсгөж, ахуй амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулахыг зорьж байдгаа ч  хэлэв.

Хорооны зүгээс иргэдээ төсөл, хөтөлбөрт хамруулах замаар өрх бүр хашаандаа гурван мод тарьж ургуулах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд Б.Ганболдын тарьж ургуулсан мод, бутыг 2,500-5,000 төгрөгөөр худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг болжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожавынд зочиллоо.

Тэрээр “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Бугын сангийн аж ахуй /хуучнаар/-н аманд өнгөрсөн 13 жилийн хугацаанд 30 орчим  нэр төрлийн нэг сая шахам мод тарьжээ.

Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь зэрэг аймаг болон сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд жилдээ 3,000-40,000 хүртэл үр, суулгац нийлүүлдэг байна.

Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд худалдан авагчийн тоо нэмэгдэж байгааг Ж.Гомбожав хэлэв.

“Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийнхөн,  хиймэл нуур байгуулснаас гадна морин тойруулгын болон хөл гольфын талбай байгуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 31 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 14 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 23 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 37 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 47 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 57 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 1 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top