x

Эрдэмтэд өвөг монгол уламжлалт боловсролын талаар ярилцав

“Хөх нүүдэл” Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгээс санаачлан эрдэмтэд, судлаачдыг урьж “Монголын боловсролын системд үндэсний агуулга, амин чанар оршихуйн утга учир” сэдэвт эрдэмтэд, судлаачдын анхдугаар зөвлөгөөнийг хийлээ.

Зөвлөгөөнд оролцогчид Монголын өвөг уламжлалт боловсролын арга ухааны талаар санал солилцон ярилцав. Уулзалтад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, XX зууны манлай бөх, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Х.Баянмөнх, түүний гэргий Монгол Улсын гавьяат багш Н.Дэжинбээ, МУБИС-ийн багш, Монгол Улсын ардын багш Б.Жадамба, АШУИС-ийн хүндэт профессор, тархи судлаач С.Даваахүү, Монгол-Зөвлөлтийн хамтарсан сансрын нислэгийн багийн гишүүн, хурандаа С.Сайнцог, Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт С.Соронзонболд, “Алтан дээд үнэний аялгуу” судалгааны төв ТББ-ийн тэргүүн Г.Долгорсүрэн нарын зэрэг олон хүн оролцон санал бодлоо илэрхийлсэн юм.

“Хөх нүүдэл” Тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн тэргүүн, доктор П.Энхцэцэг “Монгол үндэсний сурган хүмүүжүүлэх соёл хэдэн зуу бүү хэл, хэдэн мянган жилийн нарийн нандин өвтэй юм. Үүн дээрээ тулгуурлаж Монгол Улсын боловсролын системийг үндэсний мөн чанартай болгох бүрэн боломжтой юм байна гэж үзсэн. Боловсролын шинэчлэл хийхэд боловсролыг тойрч судалдаг есөн салбар шинжлэх ухаан байдаг. Эдгээрийг иж бүрнээр нь хэрэглэж байж боловсрол бүрэн шинэчлэгдэнэ. Боловсролын түүх, боловсролыг хөгжүүлэх философи буюу гүн ухаан, социологид тулгуурлан боловсролын хөгжлийг хэрэгжүүлэх үзэл санааг гаргана. Үргэлжлээд боловсролын эдийн засаг, соёл судлал,  боловсролын хоол хүнс гэдэг гурван шинжлэх ухаан бий. Дараа нь боловсролын заах арга, сэтгэл судлал, менежмент гурвыг судлаад боловсролын жинхэнэ үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх учиртай юм байна. Энэ есөн шинжлэх ухаан дээр үндэслээд есөн “зүй”-г боловсруулсан.

Монголчууд хүүхдэдээ бие бялдрын хат буюу эр суулгаад дараа нь оюун ухааныг хөгжүүлэн боловсруулж иртэй болгож байсан. Түүн дээр аливааг хийж үйлдэх ур суулгана. Энэ бүгдэд суурилан хүүхдийн авьяасыг хөгжүүлж, хүнээр хүн хийж байсан” хэмээн уулзалтын нээлт дээр хэллээ. Тархи судлаач С.Даваахүү “Монголчууд эрт цагаас хүний ген, тархи судлалаар давамгай мэдлэгтэй байсан. Монгол одон орончид дэлхийгээс одон гарагс хүртэлх зайг хэмжихдээ 64 оронтой тоог ашиглаж байв. Чингис хаан одоогийн төсөөлж буй шиг зүгээр л дайнч, эрдэм номгүй хүн биш, Монголын 1000 жилийн замыг заасан, асар өндөр боловсролтой хүн байсан талаар судлаж Чингис хааны боловсролын түүхийг бичсэн” хэмээлээ.

Өнөө цагт хүүхдэд эр, ир, урыг суулгалгүй шуудхан хичээл сургуулиар “бөмбөгдөхөд” өрөөсгөл болж буйг оролцогчид хэлж байсан юм. Боловсрол, мэдлэг бол аливаа хүний амьдрах, амжиргаагаа авч явах, авьяас билгээ хөгжүүлэх амин хүч, амин ухаан юм гэдгийг тэд онцолж байлаа. Монгол Улсын боловсролын системийг цаашид хөгжүүлэхэд өвөг монгол сурган хүмүүжүүлэх ухаан ихээхэн ач холбогдолтой болохыг эрдэмтэд судлаачид гүнзгийрүүлэн ярилцсан юм.

                                                Д.Оюун

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 12 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 21 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 35 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 45 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 48 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 55 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 59 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top