x

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

Баянгол дүүргийн 7, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажил эхлээд байна.  

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр (2022.06.21) Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх, Зам тээврийн хөгжлийн төв болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан мөн “Хөвчийн зам” ХХК-ийн удирдлагууд зам засварын ажил хэрхэн хийгдэх талаар мэдээлэл өглөө.  

Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км зам нь 3 метр өргөнтэй 4 эгнээ авто зам, 2 талдаа гэрэлтүүлэгтэй 1,5 м өргөнтэй явган замтай байхаар зураг төсөв нь хийгдсэн бөгөөд замын трассын дагуу нийт нөхөн олговортой чөлөөлөгдөх 18 нэгж талбар байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныхан газар чөлөөлөлтийн ажил дээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай зөвшилцөх, үнэлгээ хийх ажлыг үе шаттайгаар хийж байгаа юм.  

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Баянгол дүүрэгт 2021-2022 онд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрээр “Баянгол дүүрэгт 2021 онд Улсын төсвийн 28,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 багц замын ажил хийгдэж эхэлсэн. Энэ төсвийг манай дүүргээс УИХ-д сонгогдсон Ж.Ганбаатар гишүүн Улсын төсөвт суулгуулж өгсөн. 2021 онд эхэлсэн 6 багц замын ажил өнгөрсөн онд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн бөгөөд гэр хороололд 3 км орчим, орон сууцны хороолол дунд 9 км орчим, үлдсэн 10 км замыг өргөтгөж засах ажилд зарцуулсан. Мөн өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд 11,000 м2 автомашины зогсоолыг байгуулсан бөгөөд үлдсэн ажлууд он дамжин хийгдэж байна. Яг одоо хийгдэж байгаа Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх энэ замын ажил 1,5 км бол өнгөрсөн жил Модны 2-т хийгдсэн дөрвөн эгнээ зам нь 1,1 км урттай. Гэмтлийн зам ашиглалтад орчихвол өнгөрсөн онд хийгдсэн Модны-2-ын замтай нийлээд манай дүүрэг 2,7 орчим км, дөрвөн эгнээ шинэ замтай болж байгаа юм. Үүнийг дагаад Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачаалал, түгжрэл буурна” хэмээн онцолсон юм.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Ш.Батмөнх “Замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны холбогдох байгууллагуудтай хамтран зөвшилцсөний үндсэн дээр цаг тухай бүрт нь холбогдох арга хэмжээг авч ажиллана. Тухайлбал, замыг бүтэн хаавал бусад төв болон туслах замуудад ачаалал өгөхөөр харагдаж байгаа учраас Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 1,566 км замыг хэсэгчилж хаахаар төлөвлөж байна. Өдрийн цагаар хаалаа гэхэд жолооч нарт аль болох ачаалал үүсгэхгүйгээр 24-48 цагаас хэтрүүлэхгүйгээр хэсэгчилж хаана. Ингэхдээ иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тэмдэг тэмдэглэгээ тавьж хөдөлгөөнийг зохицуулах болно” гэв.

Дашрамд, дээрх ажлын хүрээнд замын трасст орсон зөвшөөрөлгүй барьсан газрын зөрчлүүдийг чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Чингүнжавын гудамж талаас 700 метр орчим хайс хашааг татуулж барилгын ажлын талбайг бэлтгэж байна.

Мөн гүйцэтгэгч компанийнхан Жамсранжавын гудамжны өргөтгөл шинэчлэлтийн ажлыг график төлөвлөгөөний дагуу 9 дүгээр сарын 30-ны дотор хүлээлгэж өгөхөөр Захиалагч, гүйцэтгэгч талууд зөвшилцөн гэрээт ажлыг хийх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 43 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 26 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 49 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 59 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 9 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 13 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top