x

С.Батсайхан: 14 байршилд борооны ус тогтдог хэвээрээ, усыг машинаар соруулж авч байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, авто замын  борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Үерийн эрсдэл үүссэн үед хэрхэн ажиллаж байгаа болон Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй зам, байршлуудын талаар тус газрын ерөнхий инженер С.Батсайхантай ярилцлаа.

-Өдгөө Улаанбаатар хотод хэдэн км ус зайлуулах шугам байна вэ. Цаашид хэд болгон нэмэгдүүлбэл хот усанд автахгүй байх боломжтой вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд замын ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Эдгээрийн арчлалт, цэвэрлэгээг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ жил бүр тогтмол хийж гүйцэтгэдэг. Улаанбаатар хотын Инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 461 км урт ус зайлуулах шугам хоолойг шинээр барьж, байгуулах шаардлагатай гэж төлөвлөсөн. Эдгээрийг барьж, байгуулбал ус тогтох, үерлэх асуудал бүрэн шийдэгдэх боломжтой  гэж үзэж буй. Үүнийг 2040 он хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.

-Өнгөрсөн бямба гаригт орсон борооноор хаана, ямар байршлууд үерт автсан бэ?

-Зургаадугаар сарын 18-ны 19:30 цагаас зургаадугаар сарын 19-ний шөнийн 04:00 цагийн хооронд Геодези, усны барилга, байгууламжийн газарт 35 удаагийн үерийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд ус соруулах таван машин, бригад, 25 засварчин, таван инженер, техникийн ажилчид ажилласан. Нийт 3,000 тонн гаруй усыг сорж зайлуулсан. Эдгээрээс хамгийн их асуудал үүссэн цэг нь Тахилтын замаас 22-ын товчооны нүхэн гарц хүртэл их хэмжээний үерийн ус хуримтлагдсан байдалтай буюу тус замаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн юм.

Ийнхүү тус байршилд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын газар, Тохижилт, үйлчилгээний хэлтэс болон Геодези, усны барилга, байгууламжийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллалаа. Ингэхдээ хоёр ус соруулах машин, цагт 300-600 метр куб ус соруулах хүчин чадалтай хоёр насос ажиллуулж, хөдөлгөөнийг нээн хэвийн байдалд оруулсан.

-Үерийн улирал эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хэр хангасан байсан бэ?

-Бид шугам, хоолойны цэвэрлэгээний ажлыг тогтмол хийж гүйцэтгэдэг. Үүний дагуу 15-20 хүний бүрэлдэхүүнтэйгээр шугам, хоолой цэвэрлэх ажлыг эхлүүлэн 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн алслагдсан зам, сувагтай хэсгүүд, нүхэн гарцын шугам хоолойг бүрэн цэвэрлэж, бэлтгэл ажил бүрэн хангасан байсны хүчинд эрсдэл багатай гарлаа гэж үзэж байгаа.

-Ус зайлуулах хоолойг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Авто замыг барьж байгуулахдаа зураг төслийн норм, дүрмийн дагуу барилга угсралтын ажил хийдэг. Үүний дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газар авто зам барих ажлын эхний шатны зураг төслийн ажилд санал өгч, зөвшилцдөг. Хотын төв болон гол замууд дээр ус зайлуулах шугамыг бүрэн төлөвлөдөг хэдий ч гэр хороолол, алслагдсан болон зуслангийн бүсийн замууд гадаргуугаар усаа зайлуулдаг. Энэ байдлаас болж зарим авто замын хонхор хэсгүүд, төв шугам, гаргалгаа хоолой байхгүйгээс ус тогтох асуудал гардаг. Үүний нэг жишээ нь Тахилтын зам.

2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын  судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байна гэсэн дүгнэлт гаргасан. Эдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад тогтсон усыг ус сорох машинаар соруулж, шуурхай бригад ажиллан хэвийн байдалд оруулж байгаа.

-Одоо хэдэн байршилд ус зайлуулах хоолойг засварлаж байгаа вэ?

-Эрлийн байр буюу Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, 19-р хороолол, Хараагүйчүүдийн замын урд ус зайлуулах шугам угсралтыг хийж гүйцэтгэсэн. Өмнөх хоёр жилд бороо орсны дараа байнга усыг соруулж ажилладаг байсан асуудал бүрэн шийдэгдсэн. Мөн Ногоон нуурын зам буюу Сүхбаатарын талбайгаас хойшоо 7 буудал руу өгсдөг шинэ зам дагуу, Хангай хотхоны уулзварт шугам угсралтыг гүйцэтгэлээ. Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны 12-р байрны урд талбайд их хэмжээний ус тогтож байгаа гэх дуудлага мэдээлэл нэлээдгүй ирдэг байсан бөгөөд тус байршилд шугам угсралтын ажил хийсэн.

-Туннел болон нүхэн гарцад ус их хэмжээгээр үерлэдэг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?

-Манай байгууллагаас 2019, 2020 онд Энхтайваны гүүрний нүхэн гарц, Баянмонгол, Соёолжийн нүхэн гарцад ус зайлуулах худаг угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд, усаа хэвийн соруулбал тус нүхэн гарцад ус тогтохооргүй болсон. Одоо Тахилтын нүхэн гарцыг Нийслэлийн Замын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран шийдвэрлэхээр албан бичиг хүргүүлж байгаа.

-Үерийн аманд буусан айл өрхийн судалгааг гаргасан уу?

-Иргэд үерийн эрсдэлтэй бүс нутгийг сайн мэдэхгүйгээс болж, эсвэл дур мэдэн үерийн аманд бууснаар үер усны эрсдэлд өртөж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас жил бүр үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийн судалгааг гаргадаг. Манайхаас ч мөн судалгаа хийдэг. Одоогоор 2,000 гаруй өрх үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан гэх судалгаа бий. Эдгээр айл гол горхи, булаг шандын голдиролд ган гачигтай, эсвэл урсацгүй болсон үед нь эрсдэлгүй гэж үзээд буудаг. Геодез, усны барилга, байгууламжийн газраас эдгээр өрхөд зохих шатны арга хэмжээг авч, сэрэмжлүүлэг хүргүүлж байна.

-Танай байгууллагын тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж хэр байна вэ?

-Манай байгууллагын хувьд нийслэлийн хэмжээнд үер усны бүх дуудлагыг авч, шаардлагатай арга хэмжээг үзүүлэн ажилладаг. Мөн зам талбайн ус зайлуулах болон далан сувгийн эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллах чиг үүрэгтэй. Манайх 141 хүний орон тоотой. 1.6 сая хүн амтай нийслэлд 141 хүний орон тоогоор ажиллана гэдэг бол маш хүндрэлтэй. Дуудлага, ачаалал ихтэй, үер усны эрсдэл ихээр үүсдэг улиралд машин механизм, хүн хүчний хувьд хүрэлцдэггүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс 2021 онд манай байгууллагын тоног төхөөрөмж, машин механизмыг тодорхой хэмжээгээр шийдэж өгсөн. Цаашид ч нэмж шийдэхээр зорин ажиллаж байгаа. Энэ мэтчилэн машин механизм, хүн хүчийг нэмэгдүүлээд байвал үер усны эрсдэлийг бүрэн арилгаж чадахуйц болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 42 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 25 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 48 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 58 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 8 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 12 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top