x

Монгол эмэгтэйчүүдийн гадныхныг бурхан шиг тахидаг үзэл нь гэмт хэргийн золиос болгож байна

"ХЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ГАДААД ЭРД СЭТГЭЛ АЛДАРСАН МАЛЧИН ЭМЭГТЭЙ 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛСАН БАЙНА"

Цагдаагийн Ерөнхий газраас залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг гаарч буйг анхаарууллаа. Тэр дундаа цахим залилан голлох хувийг эзэлж байгаа гэнэ. Тодруулбал, гадны улс орны гэмт бүлэглэлүүдээс Монгол Улсын иргэдийг хараандаа оруулчихсан байгааг онцолж байгаа юм. Хил дамнасан залилангийн гэмт хэргийн эзэн холбогдогчийг илрүүлж, хохирол барагдуулахад хүндрэлтэй байгааг ЦЕГ-ын мөрдөгчид хэлж байна. Гэмт бүлэглэлүүдийн ашигладаг IP хаяг нь хуурамч байдаг ажээ.

Монгол Улсын иргэд фэйсбүүк орчинд аль улсынх нь мэдэгдэхгүй иргэдтэй харилцаа тогтоож, данс руу нь хэд хэдэн удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн гурван эмэгтэй гадаадын иргэдтэй хувийн харилцаа тогтоож цахим хайр дурлалын улмаас 147,800 ам.доллар буюу 443 сая төгрөг шилжүүлсэн байна. Хамгийн сүүлд л гэхэд хэн нь мэдэгдэхгүй гадаад эрд сэтгэл алдарсан малчин эмэгтэй 200 орчим сая төгрөг шилжүүлж хохирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн залилангийн гэмт хэрэг өдөрт хамгийн багадаа таван удаа бүртгэгдэж байгааг хэлж байгаа юм.


ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны мөрдөгч Д.Энхчулуунаас залилангийн хэргийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Малчин эмэгтэй гадаадын иргэнд 200 орчим сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Хэргийн талаар тодруулахгүй юу. Тэр их мөнгийг ямар шалтгааны улмаас шилжүүлсэн байх юм?

-Тухайн эмэгтэй рүү гадаад нэртэй аккаунтаас хандаж “Монгол бол их сайхан байгальтай газар. Би танай улсад очиж өөртэй чинь хамт амьдарна. Над руу урилга явуулах хэрэгтэй байна” гэх байдлаар харилцаа үүсгэж малчин эмэгтэйн итгэлийг олсон байгаа юм. Ингээд янз бүрийн зураг илгээгээд л цахимаар хайр дурлалын харилцаа үүсгэсэн байдаг. Энэ явцдаа Монголд оршин суух хүсэлт илгээхэд шимтгэл нь тэдэн төгрөг болно гэх байдлаар хохирогч эмэгтэйгээс мөнгө авсан байгаа юм Нийт 78 мянган ам.доллар шилжүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон.

-Тухайн эмэгтэйтэй монгол хэлээр харилцсан байх юм уу?

-Тийм. Ингэхдээ google translate юм уу хөрвүүлдэг программ ашигласан байж болно. Чатыг нь шалгахад “Чамд би хайртай болчихлоо. Уулзахын тулд надад тусламж хэрэгтэй байна” гэх ч юм уу, иймэрхүү арга барилаар залилсан байна лээ. Ийм төрлийн залиланг романс төрлийн гэмт хэрэг гэж нэрлээд байгаа юм.

-Хохирогч эмэгтэй барааг нь ч хараагүй хүний данс руу 200 орчим сая төгрөг шилжүүлсэн гэхлээр санаанд багтахгүй байна л даа. Иргэд ийм гэнэн байна уу?

-Тийм. Хохирогч эмэгтэйгээс тодруулахад фэйсбүүк хаягаар ярьж ч амжилгүй, чат бичиж байгаад л мөнгө шилжүүлчихсэн байгаа юм. Иргэдийн зүгээс цахим хэрэглээний мэдлэгээ сайжруулах шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна. Хэн нь мэдэгдэхгүй, аль улсаас ч холбогдож байгаа нь тодорхой биш этгээдтэй харилцаа үүсгэнэ гэдэг аюулгүй байдал талаасаа байж болохгүй асуудал гэв. Дээрх үйлдлийн хохирогч холбогдож ярьж амжилгүй мөнгө шилжүүлсэн шалтгаанаа “Ичээд ярьж чадаагүй” гэх байдлаар тайлбарлажээ.

Романс төрлийн залилан дан ганц фэйсбүүкээр ч бус инстаграм гэх мэт бусад платформуудаар ч явагдаж байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байгаа юм.

Мөн Монгол Улсын иргэн О Америкийн иргэн гэж өөрийгөө танилцуулсан Aliso гэх иргэнтэй харилцаа тогтоож олон улсын мөнгөн гуйвуулга ашиглаж 18 удаагийн үйлдлээр 80 орчим мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарчээ. Хохирогчийн тухайд гэмт этгээдтэй дөрвөн сар орчмын хугацаанд фэйсбүүкээр харилцсан бөгөөд блоклуулсныхаа дараа залилуулсан гэдгээмэдэж хуулийн байгууллагад хандсан байна. Заллилагч этгээд өөрийгөө хувийн компанитай гэж танилцуулсан бөгөөд гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр хэд дахин нугалж өгнө, танай улсад шинэ салбараа нээж зах зээлээ тэлнэ, хувийн орд харш барьж өгнө, цаашид хамтарч ажиллана гэх байдлаар итгэл үнэмшил төрүүлж залилжээ. Дээрхтэй төстэй байдлаар иргэн С 33.500 доллар залилуулсан байна. Турк улсын харьяат өөрийгөө малын эмч гэж танилцуулсан этгээд шувууны ханиадны вакцин гаргаж байгаа, танай улс руу нийлүүлбэл бид өндөр ашиг олно гэх байдлаар итгэл үнэмшил төрүүлж залилжээ.

Сүүлийн үед залилагч этгээдүүд “ Би АНУ-ын тусгай хүчинд ажилладаг. Удахгүй халагдана. Монгол руу аялахаар төлөвлөж байна. Монгол шиг амар амгалан газар амьдрахаар шийдсэн” гэх байдлаар монгол эмэгтэйчүүд рүү чат бичиж залилахыг завдаж байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.


Монгол эмэгтэйчүүд хаанахын хэн нь мэдэгдэхгүй хүнтэй фэйсбүүкээр танилцаж, дотно харилцаа тогтоож их хэмжээний мөнгө залилуулж байгаа үйлдлийг сэтгэл зүйчид гадныхныг тахин шүтэх үзэлтэй нь холбон тайлбарлаж байна. Нийгмийн сэтгэл судлаач Л.Энхжаргалаас энэ талаар тодруулга авлаа.

-Манайд залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг огцом нэмэгдсэнийг ЦЕГ-аас анхааруулж байна. Хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу хэдэн арван сая төгрөг шилжүүлсэн байх юм. Бид ийм гэнэн байгааг сэтгэл судлаачийн зүгээс яаж харж байна вэ?

-Олон хүчин зүйл нөлөөлнө л дөө. Гэнэн итгэмтгий зан монголчуудын геньд нь байдаг. Залилагчдын зүгээс хөгжил буурай орныг онилж гэмт үйлдлээ хийж байгааг хуулийн байгууллагаас онцолж байна лээ. Технологийн мэдлэг, мэдээлэл тааруу байдаг болохоор тэр л дээ. Мөн гадны улс орныхныг тахин шүтэх үзэл манайд түгээмэл бий. Энэ нь залилагчдад өгөөш болж байгаа юм. Гадны нэг нөхөр ирэхэд л дээр дооргүй бужигналдаж гүйдэг, оройдоо залдаг шүү дээ, бид. Гадаад хүн л гэхлээр огт хулгай, луйвар хийдэггүй гээд бурхан шиг тахидаг үзэл манайд дэлгэрээд байгаа нь залилангийн гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж байна. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч ирж надаас зөвлөгөө авсан. Хохирогч сэтгэл зүйн гүн дарамтад ордог юм билээ. Бусадтай хуваалцахаас ичиж санаа зовно. Асуудал даамжирвал амиа ч егүүтгэх эрсдэлтэй.

-Гадаадын этгээдтэй харилцаа үүсгэсэн шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байх юм?

-Гадаад хүнийг л бурхан шиг тахидаг үзэл нь залилуулахад нөлөөлсөн байгаа юм. Энэ үйлдлээ ойр орчмынхондоо хэлж чадахгүй, сэтгэл зүйн гүн хямралд орчихсон байна лээ. Хэнийг нь ч мэдэхгүй хүн рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн шалтгаанаа тайлбарлахдаа “Хайртай болчихсон юм” гэж хэлсэн. Гэр бүлийн хүний хайр халамжаар дутаж явсан нь эндээс харагдаж байгаа биз. Нийгмийн бухимдал, стресс ч үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж л байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 41 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 24 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 33 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 47 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 57 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 7 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 11 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top