x

Монгол эмэгтэйг сансрын нисэгчээр бэлтгэх, нисгэх талаар санал солилцжээ

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нарыг хүлээн авч уулзав.

Зөвлөлт, Монголын хамтарсан нислэгийн багийн гишүүд хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Өнгөрсөн онд тохиосон хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ой, сансрын нисэгч В.А.Жанибековын 80 насны ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Энэ онд Сансар судлалын төвийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хүрээнд байгуулж, сансрын технологийг хөгжүүлэх, микро хиймэл дагуул бүтээн хөөргөх чиглэлээр ажиллаж байгааг дурдав.

Мөн Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ сансрын дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, энэ хүрээнд монгол эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх, нисгэх талаар Ерөнхийлөгч В.В.Путинтай санал солилцсоны дагуу яриа хэлцэл явагдаж байгааг тодотгов.

Хамтарсан нислэгийн хүрээнд бэлтгэгдсэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, засаг, ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс гэдгийг сансрын нисэгч В.А.Жанибеков хэллээ.

Дараагийн хамтарсан нислэг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэх, нисгэхийг Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, сансрын нисэгчийн хувиар бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа В.П.Савиных илэрхийлэв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарган В.А.Жанибековт “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн” өргөмжлөл, В.П.  Савиныхт нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон, В.А.Бабушкинд  Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” олгосон байна.

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг 1981 оны 03 дугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуураас “Союз-39” хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрон найм хоногийн  дэлхийдээ газардсан түүхтэй.

Ингэснээр БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн хоёрдахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван  чиглэлээр 25 нэр бүхий 36 туршилт, судалгаа хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 50 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 33 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 42 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 6 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 16 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 20 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top