x

Герман улсын ЗХЖШ-ын дарга, генерал Эбэрхард Цорн Монгол улсад айлчилж байна

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзоригийн урилгаар энэ сарын 16-19-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга генерал Эбэрхард Цорн Зэвсэгт хүчний Жанжин штабт албан ёсны айлчлал хийж байна.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны Зэвсэгт хүчний цаашдын харилцаа, хамтын ажиллагаа ялангуяа Зэвсэгт хүчний Уулын явган цэргийн чадавхыг нэмэгдүүлэх, Герман-Монгол Улсын Зэвсэгт хүчний залуу боловсон хүчнийг бэлтгэх “ПРОФИЛ” хөтөлбөр, энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, цэргийн техник, тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлт зэрэг олон чухал асуудлаар хэлэлцээ хийнэ.

Дашрамд дурдахад, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 1993 оноос эхэлж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, хүний нөөцийг сургаж бэлтгэх чиглэлээр тасралтгүй хөгжиж ирсэн түүхтэй. ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Урзула Фон Дер 2018 онд Монгол Улсад айлчилсан бөгөөд сүүлийн 3 жилийн хугацаанд үргэлжилсэн цар тахлын дараа дахин дээд хэмжээний айлчлал хэвийн үргэлжлэх юм хэмээн ЗХЖШ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 3 цаг 19 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 3 цаг 50 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 4 цаг 19 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 4 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 5 цаг 11 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 5 цаг 33 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 5 цаг 34 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 5 цаг 36 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 6 цаг 9 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 6 цаг 10 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 6 цаг 13 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 6 цаг 15 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 8 цаг 24 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 8 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 8 цаг 26 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 8 цаг 29 мин Эх оронч Лоохууз 9 цаг 59 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 10 цаг 15 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 10 цаг 28 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 11 цаг 12 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top