x

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдааныг зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хороо нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, холбогдох төрийн байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцох чиг үүргийг хүлээдэг, Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллага юм.

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн энэ оны хоёрдугаар улирлын хуралдааныг Санхүүгийн зохицуулах хороо, Терроризмтой тэмцэх зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ виртуал хөрөнгийн салбарыг онцолж, шинэ тутам хувьсан өөрчлөгддөг эмзэг байдал өндөртэй, онцлог шинж чанар нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлд өртөмтгий байдлыг нэмэгдүүлж буй тул зохицуулагч болон хууль сахиулах байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй тухай онцгойлон дурдсан юм.

зураг

Энэ удаагийн хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2022 оны хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, олон улсын хориг арга хэмжээ, түүний үзүүлж буй нөлөө болон “Хаан Шонхор 2022” нэгдсэн дадлага сургуулийн талаар танилцуулав.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх зүйн зохистой орчныг бүрдүүлж, Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/, олон улсын стандартад нийцүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун зохицуулалттай долоон салбарын тоймыг мөн танилцуулсан юм.

Түүнчлэн Монгол Улсын виртуал хөрөнгийн салбар, зохицуулалтыг бүрдүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нэгдсэн мэдээллийг зөвлөлийн гишүүн байгууллага болон мэргэшсэн албан хаагчдад өглөө.

зураг

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкны аргачлалаар боловсруулсан бөгөөд салбарын эмзэг байдал, аюул заналын төвшин, эрсдэлийг бууруулах чиглэлээр баримтлах бодлого, эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх байр суурийг Санхүүгийн зохицуулах хорооноос танилцууллаа.

Хуралдааны төгсгөлд Терроризмтой тэмцэх зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ж.Төгс-Очир виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт ашиглах, хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлахад ашиглагдах эрсдэлтэй тул эрсдэлийг таньж мэдэх, бууруулах, удирдах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.

Эх суралж: Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 52 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 35 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 45 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 58 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 цаг 8 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 7 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 7 цаг 19 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 7 цаг 22 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 21 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top